Бүлэглэн автомашин хулгайлж, тонодог байсан хүүхдүүд баригджээ

Zuv.mn
3 цаг 14 минутын өмнө

Цагдаагийн байгууллага Нийслэлийн нутаг дэвсгэрт шөнийн цагаар автомашин болон автомашины толь, дугуй зэрэг эд зүйлсийг тонодог хоёр бүлэг этгээдийг илрүүлэн баривчилжээ.

Гэмт этгээдүүд хоёр бүлэг байсан бөгөөд насны хувьд 14-17 насных буюу өсвөр насны хүүхдүүд байсан аж.

Тэд “Hyundai Verna”, “Toyota Harrier”, “Toyota Mark II”, “Toyota Fit”, “Verna Accent” зэрэг зургаан автомашин, мөн автомашины толь, обуд зэрэг эд ангийг хулгайлсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Түүнчлэн хулгайн замаар олж авсан банкны картаар гүйлгээ хийсэн нь ч илэрчээ.

Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд иргэдийг дараах анхааруулгыг дагахыг уриалж байна:

• Автомашинаа хараа хяналтгүй газарт орхихгүй байх

• Хяналтын камертай, харуул хамгаалалттай газар байрлуулах

• Дохиолол, хамгаалалтын систем суурилуулах

• Сурагчдын зуны амралттай холбогдуулан эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх

Хулгай бол боломжоор тэжээгддэг гэдгийг бүү март. Хариуцлагаа ухамсарлаж, хяналтаа сайжруулцгаая.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.201
    28 минутын өмнө

    хүүхдийг өөрт нь таарсан ажил хийлгэж урамшуулах юм бол хулгай хийхгүй дээ зүгээр л нохиой хүүхдээ хаячих юмаа

    Хариулах