Нийслэл дуудлага худалдаа зарлан 9.3 тэрбум төгрөгөөр зарсан, хуучин эмийн үйлдвэрийн газарт "Эхлэл" групп “Monastery Tower” нэртэй 25 давхар бизнес зэрэглэлийн орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
2025 оны 5-р сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам.метр газрын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор “Б байранд” танхимын хэлбэрээр амжилттай зохион байгуулагдсан.
Энэхүү дуудлага худалдаагаар “Эхлэл Брэнд” ХХК ялалт байгуулж, нийт 9 тэрбум 323 сая 520 мянган төгрөгийн төлбөрийг бүрэн шилжүүлэн тухайн газрын эзэмших эрхийг авсан.
“Эхлэл Брэнд” ХХК нь шинээр эзэмших болсон газар дээрээ “Monastery Tower” нэртэй 25 давхар бизнес зэрэглэлийн орон сууцны цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
“Monastery Tower” төсөл нь зөвхөн орон сууц биш, худалдаа үйлчилгээний төв, оршин суугчдын Community zone зэргийг цогц төлөвлөж тухайн бүсийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх болно гэж холбогдох албаны хүн мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна