Шадар сайд Т.Доржхандын Япон Улсад хийж буй ажлын айлчлал амжилттай үргэлжилж байна

Х.Есү
17 цаг 58 минутын өмнө

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Япон Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Токио хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд “Монгол Улсын эдийн засгийн семинар”-ыг амжилттай зохион байгуулав.

Семинарын ажиллагаанд Япон Улсын төр, засгийн байгууллагууд, олон улсын болон хоёр талын хамтын ажиллагааны байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид өргөн бүрэлдэхүүнээр оролцсон бөгөөд хоёр улсын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, ногоон хөгжлийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.

No description available.

Шадар сайд Т.Доржханд семинарын нээлтийн үеэр Монгол Улсын эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын таатай орчин, бизнесийн хамтын ажиллагааны боломжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултад тодорхой, баримттай хариулт өглөө.

Төр, засгийн байгууллагын төлөөлөл:
• Япон Улсын Ерөнхий сайдын тусгай зөвлөх
• Дотоод хэрэг, холбооны яам (Ministry of Internal Affairs and Communications)
• Гадаад хэргийн яам (Ministry of Foreign Affairs)
• Сангийн яам (Ministry of Finance)
• Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуурын яам (Ministry of Agriculture, Forestry and Fisheries)
• Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам (Ministry of Economy, Trade and Industry)
• Газрын, дэд бүтэц, тээврийн яам (Ministry of Land, Infrastructure, Transport and Tourism)
• Байгаль орчны яам (Ministry of the Environment)

Хоёр талын болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд:
• JCM (Joint Crediting Mechanism)
• JICA (Japan International Cooperation Agency)
• JBIC (Japan Bank for International Cooperation)
• JOGMEC (Japan Organization for Metals and Energy Security)
• JOIN (Japan Overseas Infrastructure Investment Corporation for Transport and Urban Development)
• JETRO (Japan External Trade Organization)
• NEXI (Nippon Export and Investment Insurance)

Хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл:
• Itochu Corporation
• Marubeni Corporation
• Mitsubishi Corporation
• Sumitomo Corporation
• Sojitz Corporation
• Nippon Koei Co., Ltd.
• Nippon Signal Co., Ltd.
• PS Construction Co., Ltd.
• Kyosan Electric Manufacturing Co., Ltd.
• Suganuma Manufacturing Co., Ltd.
• Yasui Architects & Engineers
• Oriental Consultants Global
• Index Strategy

Холбоо, холбоод, хамтын ажиллагааны байгууллагууд:
• Японы Гадаадын барилгын холбоо (OCAJI) – Overseas Construction Association of Japan, Inc.
• Японы зөвлөх инженерүүдийн холбоо (ECFA) – Engineering and Consulting Firms Association, Japan
• Японы гамшгийн эрсдэлийг бууруулах платформ (JBP) – Japan Bosai Platform
• Олон улсын орон сууц, архитектурын холбоо (JUBH) – Japan Union of Building and Housing Associations
• Хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих байгууллага (OPPS) – Organization for PPP Support



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.