Гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан Б.Амарсайхан ял шийтгэлгүй мултрах уу

Х.Батсайхан
2025/08/04

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Cante” шөнийн цэнгээний газрын гадаа иргэн Д.С-ийг зодож хүнд гэмтэл учруулаад гадаад улс руу оргон зайлсан “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан одоо болтол эх орондоо буцаж ирээгүй байна.

Тэрбээр гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа “Найз охины бие муудсан” гэх шалтгаанаар хил давсан бөгөөд өнгөрсөн сарын 27-нд буцаж ирнэ гэж байсан ч ирээгүй юм. БНСУ руу зугтаж гараад, Монголд ирнэ гэсэн өдрөө зүг буруулан Тайланд руу ниссэн гэх мэдээлэл бий. 

Эрүүгийн хуульд баривчлагдсан, цагдан хоригдсон яллагдагч, цагдан хоригдсон шүүгдэгч, эсхүл хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан бий.

Харин гэмт хэрэг үйлдчихээд оргон зугтаасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тооцдог юм байна. Ингэхдээ ялын дээд хэмжээ нь нэг жилийн ялтай хэрэгт нэг жил, ялын дээд хэмжээ нь найман жил хүртэл бол таван жилээр тогтоосон байдаг аж.

Б.Амарсайханы хамсаатнууд болох Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт Эрүүгийн хуулийн 20.16 буюу "Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах" зүйл ангиар яллагдагчаар татсан.

Энэ гэмт хэргийн ялын дээд хэмжээ нь найман жил байгаа тул Б.Амарсайханы хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил байхаар байна. Тэгэхээр, ямар ч байсан хамсаатнуудынх нь жишгээр авч үзвэл таван жилдээ хэрэг нь хуучрахгүй гэсэн үг.

Ямартай ч олон нийт энэ хэргийг мартаагүй бөгөөд хуулийн байгууллага энэ хэргийг хэрхэн шийдэхийг анхааралтай ажиглаж байна. Монголд баячуудын хүүхдүүдийн өдүүлсэн гэмт хэрэг дарагддаг, ял завшдаг тохиолдол өмнө нь цөөнгүй гарч байсан.

Энэ удаад ч ялгаагүй, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарын хар тамхины шинжилгээний хариу эерэг гарсан ч 5-12 жилийн ялтай энэ хүнд хэрэг нь дарагдаж, ганц 20.16 буюу "Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах" гэдэг зүйл ангиар эрүү үүссэн.

 “…Бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэх уг зүйл анги дотроо

2.Энэ гэмт хэргийг:

2.1.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;

2.2.бусдын эд хөрөнгийг дээрэмдэж;

2.3.галдан шатааж;

2.4.бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж гэсэн хүндрүүлэх нөхцлүүдтэй бөгөөд 2-8 жил хүртэлх ял оноодог аж. Тэгэхээр, яллагдагчаар татагдаж хилийн хориг тавиулсан Ц.Санжаачойпэл, Э.Түмүүлэн, Л.Алтан-Очир нар ямартай ч хариуцлага хүлээж ял авах нь тодорхой болсон.

Тиймээс ганцаараа гадагш зугтсан Б.Амарсайханыг хэрхэх нь олон нийтийн анхаарлыг илүүтэй татаж буй юм. Тэрбээр манай дотоодын томоохон ААН болох “Таван богд групп”-ын эзэн Ц.Баатарсайханы хүү.

Энэ утгаараа хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх вий, хэргийг замхруулж, ял шийтгэлгүй өнгөрөх вий гэсэн болгоомжлол байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээд болох Б.Амарсайхан өнөөдрийг хүртэл чимээгүй, аав Ц.Баатарсайхан хүүгийнхээ өмнөөс дуугарч байгаа нь ингэж хардахад хүргэж байгаа юм.

    



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.15.130
    2025/08/05

    хуулиинхан жаал мөнгөжих хэрэг шүү

    Хариулах
  • 202.179.15.130
    2025/08/05

    зүйл ангииг .................... ............хар тамхииг нь хамт шалгаач

    Хариулах
  • 93.229.94.166
    2025/08/05

    Hulgaichuudiin huuhed geed yu ch bolohgui ungurnu baih manai huulichid mungu l bhad bugdiig ni hereg bish bolgochihno

    Хариулах
  • 103.57.93.212
    2025/08/04

    Хил давах зөвшөөрлийг яаж олгосныг шалгах шаардлагатай

    Хариулах
  • 66.181.183.55
    2025/08/04

    Анхнаасаа яагаад явуулчихсан юм.Мэдэхгүй гаргачихана гэж байх уу.Гадаад паспортыг нь хүчтнгүй болгоно гэсэн юу болов.

    Хариулах
  • 103.57.94.124
    2025/08/04

    Заваан хөгийн сэжгийн луйварчид юм аа.

    Хариулах
  • 202.9.46.133
    2025/08/04

    *Шувуу* сүрэг рүүгээ л нисдэг. Шуудхан хэлэхэд Аав нь л Арыг нь зохицуулна!!!

    Хариулах
  • 59.153.86.12
    2025/08/04

    ...ТЭНГЭР МИНУ ӨРШӨӨ...

    Хариулах
  • 59.153.86.12
    2025/08/04

    Ер нь олон заалт хэрэггүй бусдад учруулсан ХОХИРОЛЫГ ӨӨРСӨДӨД НЬ БҮТЭН ҮЗҮҮЛЭХ НЬ АМАР АРГА. 4 ЭТГЭЭДИЙГ.АДИЛХАН ЦӨМ2 ӨМ ЦОХИ...ХОХИРОЛ АДИЛ..

    Хариулах
  • 59.153.86.12
    2025/08/04

    Оргон зайлах нэмэлт Гэмт хэрэг үйлдчихээд бхад нэмж хөөн хэлэлцэхээр 12 жилээр нь зүйл анги байлтай Гэтэл олигархиуд өөрөө оргон Зайлдаг дам аргаа заалтаар хөнгөрүүлсэн нь Илт үзэгдэнэ...Энэ бол солиотой этгээд заалт бна.Хуулийн Цоорхой юм даа...ГУТАМШИГ

    Хариулах
  • 103.212.162.216
    2025/08/04

    Хаа таарсан газар нь нам шаанаа

    Хариулах
  • 66.181.184.126
    2025/08/04

    Мөрийцсөнч болно.!!!!Ямар ч Ял авахгүй.!!!!

    Хариулах