Улсын их хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ өдөр /2022.10.06/ мөн Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев, эрчим хүчний ахлах мэргэжилтэн Яанчин Сонг нарыг хүлээн авч уулзлаа.
Суурин төлөөлөгч Андрей Михнев эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд шинээр томилогдон ажиллаж буйд баяр хүргээд Дэлхийн банк нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, Эрчим хүчний найдвартай ажиллагааг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцийг ашиглах хүрээнд илүү анхаарал хандуулан ажиллаж байгааг онцлов.
Дэлхийн банк өнөөдрийн байдлаар “Эрчим хүч-2” төслийг хэрэгжүүлж байгаа төдийгүй “Эрчим хүч-3” төслийг эхлүүлэхэд шаардлагатай бүх баримт бичгийг боловсруулсан байна. Мөн эрчим хүчний салбарын “Мастер төлөвлөгөө”-г 2021 онд боловсруулж, танилцуулахад бэлэн болсон гэдгийг танилцууллаа.
Сайд Б.Чойжилсүрэн тогтвортой үргэлжилсэн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх, дэлхийн банкны орчин цагийн системийг Монгол Улсын эрчим хүчний салбарт нэвтрүүлэх, эх үүсвэр болон санхүүгийн нарийвчилсан судалгаа хийхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Талууд эдийн засгийн хүндрэлтэй цаг үед санхүүжилт тойрсон асуудлуудад авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгож, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг эрэмблэх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн төдийгүй ойрын хугацаанд энэ асуудлаар уулзалтыг дахин зохион байгуулахаар боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.91.253
Одоо чинь хэн сайн хулгай хийнэ тэр сайд дарга. Болдог цаг .Гэхдээ 10% Даваасүрэнгээс арай дээр боловуу учир нь уралийн дээд сургуульд суралцсан сураг гардаг шүү
Хариулах66.181.166.134
ssssssssssss
Хариулах66.181.166.134
ssssssssss
122.201.24.43
Англиар ч ярьж чадахгүй байж гадныхантай уулзаж ажил хэрэг ярина гэж юу байхав. Нүүрсний хулгайч гэдгийг нь гадныхан мэдэж л байгаа. Дотроо энэ муу авилгачин монгол ард түмнээ хоослоод ханадаггүй шуналтан гэж бодож байгаа даа.
Хариулах122.201.23.83
Эрчим хүчинд насаараа ажиллачихаад ойн медалиа худалдаж авах уу
Хариулах66.181.166.134
sssssssssss
122.201.23.83
Манай сайд арай л ядарсан уу, Эрчим хүчний зуун жилийн ойн медалиа зарна гэхийн
Хариулах202.126.89.29
ЖИНХЭН ХАНАДАГГҮЙ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ ЧИНЬ ЭНЭ ЧОЙЖИЛСҮРЭН ШҮҮ БАРЬЖ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ БҮХ ХӨРӨНГИЙГ НЭЬ ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГО
Хариулах