ЦЕГ: Шүүхээс нотлох баримтыг үндэслэлтэй байна гэж үзээд О.Мөнхжинг цагдан хорьсон

С.Гандэлгэр
2023/02/16

Цагдаагийн ерөнхий газраас койн, крипто валюттай холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Б.Ганчулуун "Өнөөдрийн байдлаар койн, крипто валюттэй холбоотой 490 гомдол мэдээлэл шалгагдаж байна.  Монгол Улсад койн токены үйл ажиллагаа явуулахаар 64 ААН, иргэн бүртгэгдсэн байдаг. Эдгээрийг бүгдийг нь шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас хуульд заасан чиг үүргийнхээ бүх койн токены үйл ажиллагаа явуулахад гэмт хэргийн үйлдэл агуулга байгаа эсэхийг шалгаж байгаа. Зөвхөн өөртөө давуу байдал олгосон, мэдээлэлд ойрхон байдлаа ашигласан бусдыг хохироосон уу гэх асуудлыг л шалгана. Үндэслэл байна гэж үзэх юм бол цагдан хорин саналыг прокурорт танилцуулан шүүхээр шийдвэрлүүлж байгаа. О.Мөнхжинтэй холбоотой асуудалд шүүхээс нотлох баримтыг үндэслэлтэй байна гэж үзээд цагдан хорьсон" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.117
    2023/02/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 106.154.7.253
    2023/02/16

    mgl thagdaa nar ajil hiij bna zuv sain shalgah heregtei gadaad amdardag bsan gej buduun ertei baihgui

    Хариулах