2595 иргэнийг хохироосон “Бэлтэс мөрөн” ХХК-ийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2023/02/18

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2595 иргэнийг хохироосон “Бэлтэс мөрөн” ХХК-тай холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г, гүйцэтгэх захирал Н нарын нэр бүхий 9 иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт тэтгэвэрийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур гэх иргэдэд туслах нэрийдлээр “хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ” байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2595 иргэнээс 45.484.419.600 төгрөгийг залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

Дээрх хэрэгт Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, орон нутгийн цагдаагийн газрын хамтарсан 3 ажлын хэсгийн 50 гаруй мөрдөгч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажилласан бөгөөд нийт 618 хавтаст хэргийн материалыг шүүхэд шилжүүлжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.129
    2023/03/06

    Хөдөөний хүмүүст 2595 хүмүүсээс 45 тэрбум төгрөг залилуулсан гэхээр малчид маань баян юмаа

    Хариулах
  • 213.87.138.198
    2023/02/19

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах