Эдийн засагт бодит хувь нэмэр оруулах “Оюутолгой” гүний уурхайн олборлолтоо эхлүүллээ

2023/03/13

Оюу толгой нь Монголын хамгийн том зэс, алтны компани бөгөөд 34 хувийг Монголын Засгийн газрыг төлөөлөн Эрдэнэс Оюу Толгой компани, 66 хувийг Рио Тинто групп эзэмшдэг.

Рио Тинто нь 2022 оны 1 дүгээр сард Монгол Улстай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Оюу толгойн гүний уурхайн олборлолтыг хугацаанаас нь өмнө эхлүүлэх амлалтаа биелүүлж цаашид Монгол Улсыг дэлхийд тэргүүлэх зэс үйлдвэрлэгч болгох эхлэлийг тавьж байна. 

Мөн Рио Тинто групп Туркойз Хилл Ресурсийн үлдсэн хувийг худалдан авснаар эзэмшил, засаглалын илүү энгийн бүтэцтэйгээр төслийг урагшлуулах боломж бүрэлдсэн юм.

Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн дийлэнх хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь Хюго Даммет ордын гүнд оршдог. Гүний уурхайн олборлолтыг аюулгүй, дэвшилтэт “блокчлон олборлох” аргачлалаар эхлүүллээ. 

Ингэснээр Оюу толгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэх юм.

Гүний уурхайгаас нэг өдөрт олборлох хүдрийн хэмжээг ирэх жилүүдэд аажмаар нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн оргил үед хүргэхээр зорьж буй. Оюу толгой нь хэрэгжих хугацаандаа Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой төсөл билээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.133.167
    2023/03/14

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах