Э.Цэндбаатарын унах, босохоо шийдэх тулаан

Өчигдөр 11 цаг 49 минут

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар  өнөөдөр /Улаанбаатарын цагаар маргааш өглөө 07.00-07.30 цагт/ АНУ-ын Нью -Йорк хотын "Sony Hall" цэнгэлдэхэд Мексикийн  боксчин Эди Валенсиа Меркадотой тулалдана. Энэ түүний хувьд АНУ-д хийж буй хоёр дахь тулаан бөгөөд эхний тулаанаа хоёрдугаар сарын 24-нд хийж, өрсөлдөгчөө гуравдугаар үед хүнд цохилтоор ялсан юм. 

Манай тамирчин өнгөрсөн долоо хоногт мэргэжлийн боксын супер од Райан Гарсияг бэлтгэлийн үеэр гэмтээж, ялагдалд нь нөлөөлсөн хэргийн эзэн болоод амжсан. Манай тамирчин ч боломжийг алдалгүй ашиглаж, Жервонта Дэвисийг нокаутаар унагана хэмээн том ам гарсан юм. Энэ нь манай тамирчныг олон нийтэд таниулж, тодорхой хэмжээнд олны анхааралд оруулаад буй. Хэрвээ энэ тулаанд өрсөлдөгчөө илт илүүрхэж, хүнд цохилтоор унагавал манай тамирчны замналд илүү том боломж үүсэхээр байна. Эсрэгээрээ, ялагдвал нэр хүндэд нь том цохилт болно.   

Тулааныг boxinsider.com сайтаар шууд дамжуулна. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.9
    10 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
    • 59.153.115.85
      2023/05/01

      psda ve

  • 64.119.20.177
    11 цагийн өмнө

    Монгол хүүд амжилт хүсье. Чи ялах болно. Элдэв хэл амаа хойш тавьж биеийн болон сэтгэл зүйн бэлтгэлдээ анхаар...

    Хариулах
  • 103.229.123.166
    17 цагийн өмнө

    яахаараа ялагдвал нэр хүнд нь муудна гэж. ялах байх. ялагдсан ч энэ чинь байж болох л асуудал

    Хариулах
  • 202.9.40.123
    20 цагийн өмнө

    АМЖИЛТ ХҮСЬЕ

    Хариулах
  • 59.153.114.151
    22 цагийн өмнө

    Чи чаднаа. Үзүүлээд өгөөрэй дүү минь.

    Хариулах
  • 66.181.161.255
    22 цагийн өмнө

    Чи чаднаа Амжилт ямарч асуудалгүй

    Хариулах
  • 66.181.161.167
    22 цагийн өмнө

    Дүүдээ амжилт хүсье!

    Хариулах