"Тэтгэвэртээ гарсан" тэтгэврийн тогтолцоо ба 500 мянгаар голоо зогоодог ахмадууд
Нийт ахмадуудын 80 гаруй хувь нь сарын 500-600 мянган төгрөгөөр голоо зогоож байна гэвэл та итгэх үү ?
Тэгвэл яах аргагүй ийм байдалд орчихоод байна. Монгол Улсын одоо хэрэглэж байгаа тэтгэврийн тогтолцоо бол эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй буюу нийгмийн даатгалын орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоо. Өөрөөр хэлбэл өнөөдөр хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн шимтгэлээр ахмад настны тэтгэврийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа гэсэн үг. Энэ тогтолцоо нь хөдөлмөрийн насны иргэд тэтгэврийн насны иргэдээсээ тооны хувьд их байсан тохиолдолд л ашигтай байдаг онцлогтой. Харин эдийн засгийн хүндрэлтэй байдал, ажилгүйдлээс болоод энэ тогтолцоо жилээс жилд алдагдалтай ажиллаж, улсын төсвөөс жил бүр татаас авч байна.
Бүр тодруулбал, манай улс харьцангуй залуу хүн амтай ч гэсэн ажлын байрны хангамж муу байгаагаас үүдэн Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн баланс алдагдалтай гарч байгаа юм. Уг нь одоогийн тэтгэврийн тогтолцоо 2030-аад он хүртэл ашигтай байх тооцоо гарч байсан ч нийгмийн даатгал төлөгчдийн тоо цөөн байгаагаас болж ашиггүй ажиллаж, улсын төсвөөс татаас авсаар байна. Үүнийг төр засаг ажлын байр нэмэгдүүлээгүй, нэмэгдүүлэх үүргээ биелүүлэхгүй, хувийн хэвшилдээ ч боломж олгохгүй байгаагийн бурууг ахмад буурлууд бага тэтгэвэр, өлөн зэлмэн амьдрал, зовлон гунигаараа нөхөж байна гэж хэлсэн ч хатуудахгүй. Нэг насаараа улсдаа татвар, нийгмийн даатгал төлсөн ахмадууд хаанаа ч хүрэлцэхгүй тэтгэврийнхээ мөнгөөр амьдралаа залгуулж, өдөр хоногоо аргацааж байна.
Улсад 30 жил ажиллаад тэтгэвэр гарч буй нэгний орлого 500 мянга байна гэдэг нь шууд ядуусын эгнээнд шилжиж байна гэсэн үг. Үе үехэн 10-20к төгрөгөөр нэмдэг ч төгрөгийн ханш суларч, бараа бүтээгдэхүүний үнэ цаг минутаар өсөж байгаатай харьцуулбал тэнгэр газар шиг зөрүүтэй. Өөрөөр хэлбэл 2010 онд авдаг байсан 500 мянган төгрөг 2023 оны 500 мянгатай харьцуулшгүй юм. Хүмүүс нас өндөр болохын хэрээр насжилттай холбоотой нэмэлт хэрэгцээ, бэрхшээлтэй тулгардаг. Хэрэгцээ, хэрэглээ нь нэмэгддэг ч авдаг тэтгэвэр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ялгаагүй байгаа нь бодит байдал.
Улсын хэмжээнд нийгмийн даатгалын сангаас 333,046 ахмад настан тэтгэвэр авч байгаагаас 244,763 ахмад настан тэтгэврийн доод хэмжээ болох 500 мянган төгрөг авдаг. Харин 29,680 ахмад 500-600 төгрөгийн хооронд тэтгэвэр авч байна. Ингээд тооцвол бүрэн тэтгэвэр авагчдын 82.4 хувь буюу 274,443 ахмад нь 500-600 мянган төгрөгийн тэтгэвэр авч, амьдралаа залгуулж байна.
Ахмадуудын хувьд тэтгэвэр нь анхдагч хэрэгцээг хангах, эм, хоол хүнс, байрны төлбөр зэрэг нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг нь хангах ёстой байдаг ч сард авдаг 500 мянган төгрөгнийх нь 200-300 мянган төгрөг нь эмэнд зарцуулагддаг байна. Тэгвэл энэ олон мянган ахмад настны олон арван жил төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг үнэгүйдүүлж насны эцэст тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа нь тэтгэврийн тогтолцооны гажиг мэт.
28 жил ашиглагдсан орлогоороо зарлагаа нөхдөг тогтолцоо цаашид ч үргэлжилсээр байвал одоогийн 40-50 настнууд буюу айсуй цагийн ахмад настнууд ч 500-600 мянган төгрөгөөр амьдралаа залгуулна гэсэн үг.
Тэтгэврийн даатгалын санд шаардагдах улсын төсвийн татаас хурдацтай өсөж, төсвийн даацаас хэтрэх түвшинд очихоор байгаа бөгөөд 2021 онд ДНБ-ий 1.4 хувьтай тэнцэж байсан бол 2030 онд 6.8 хувь хүрэх төлөвтэй байна. Тэтгэврийн шинэчлэл хийхгүй л бол нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх, эсхүл тэтгэврийн хэмжээ буурах нь гарцаагүй болох нь. Тиймээс энэ олон жил явсан эв санааны тогтолцоог халж, хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих ажлыг нэн даруй авч хэрэгжүүлэх нь Тэгвэл бид яах ёстой вэ ?
• Тэтгэврийг индексжүүлэн нэмэгдүүлдэг болох,
• Нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг тэтгэврийн санд хуримтлуулдаг байх,
• Тэтгэврийн хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих,
• Даатгалын сангийн алдагдлыг бууруулснаар нийгмийн даатгал, тэтгэвэрт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.153.249
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах64.119.19.49
Тэтгэвэрээ нэмээчээ харин ч мэдэхгүй юм Эрдэнээ нөхө олбороор жил нэмэх ч гэж дээ АН-ын гишүдийн дийлэнх нь ажилгүй, ажил хийж байгаагүй нөхдүүдийг нөхөн олбор нэрээр бүгдийг нь тэтгэвэртэй болгож тэнэгүүдэд мөн ч их тус болсондоо харин одоо ЭРДЭНЭЭЭГЭЭ барьж идэх нь холгүй байгаа биздээ АН-хан тмйм л увайгүй хулгайчууд даа. МАН-ынханыг бол ёстой бараг тэр нөхөн олговортоо оруулаагүй гэхэд хилсдэхгүйдээ .АЙЛЫН НАМ ГИШҮҮДДЭЭ АМЬДРАЛД НЬ ТҮШИГТЭЙ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ МАН Ч МНДЭХГҮЙЭЭЭ
Хариулах202.126.89.102
Tetgeberee nemeechee.
Хариулах192.82.70.234
On udaan jil ulsad ajillasan n baga tsuun jil ahiu mungu tulsun n ih avch sang hoosoldog teneg asuudlig etseslej tetgevree zuv bodooch ee.
Хариулах202.9.41.17
Сүүлийн үед саяас дээш тэтгэвэр тогтоологчдын дийлэнхи нь улсад хөдөлмөрлөж татвар төлөөгүй . сайн дурын даатгалыг хамгийн өндрөөр төлж Эрдэнээгийн нөхөн олговроор жил нэмж авсан гадаадад голдуу амьдардаг хүмүүс бх шүү..яг эх орондоо хуулиараа татвар .шимэтгэлээ төлөгсөд нь их олон жил ажилласад 40 с дээших нь голдуу 700.0 дотор .тэггд доошоо 500.0 бнаа..Аймаар гоё шударга тогтолцоо шүү ..
Хариулах202.9.46.31
Яг үнэн
202.126.89.58
Сүүлийн нэмэгдлээр дундаж тэтгэвэртэй ахмадууд доод түвшинд хүрсэн. Энэ ахмадуудын тэтгэвэрийг илүү их нэмж тэтгэвэрийн дундажид нь аваачин шаардлагатай
Хариулах103.57.94.179
Тийм ш дээ
101.110.42.60
500000 төгрөг хэсэг хүмүүсийн хоёр гурван өдрийн хоолны мөнгө бна ийм мөнгөөр хөгшчүүл яаж амьдарч бна гэж бодож байгаа болоо хөгширөхөөр эмиын хэрэгцээ маш их нэмэгддэг ядаж байхад даатгалаар хямдардаг эмнүүд нь бараг үндсэн үнээрээ болчихсон тэтгэвэр тэтгэмж зайлшгүй яаралтай нэмэх хэрэгтэй
Хариулах202.21.107.22
Социализмын үеийн ахиалууд буюу 70 аас дээш насны ахмадуудын тэтгэвэрийг 900000болро, хүүхэдтэй гартэй гэж хэлэхгүй эх орныхоо төлөө хөдөлмөрлөж явж энэ улсыг та нарт авч ирсэн хэдхэн хөгшин шүү дээ
Хариулах204.111.170.39
Төрийн ажил хийх чадваргүй хүмүүсийн балаг их юм даа
Хариулах213.87.154.213
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах139.5.218.67
Миний хувьд 4рсард тэтгэвэр тогтоолгох байгаа сөб 40 жил тогооч нар гэсэн ажил хийж байв тэгсэн чинь 500000 гаруйхан төгрөгөөр тогтож байгаа юм маш их гомдож бна да тогоочийн ажил маш их хүнд ажил хоёр хөл бүдүүн хавантай өвчтэй болоод үлдэж бна хүнд хортой нөхцөлд оруулах хэрэгтэй шүү дэ амьдрал нэг иймэрхүү л бна
103.57.94.90
Сүүлийн үед залуучууд харьцангүй өндөр тэтгэвэр тогтоолгож байгааг буруутгахгүй. Соц-ын үед тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын хувьд гомдмоор бараг хүү, охиныхоо тэтгэврээс доогуур байгаа нь түүний аргачлал болон олигтой нэмэгдээгүйг харуулж бна. Мөн хэн нэг нь гарч ирээд тэгшитгэх, хэд гурван юм нэмсэн болж доромжилж байгаа нь туршлага, мэдлэггүй, судалгаагүйг харуулж бна.
Хариулах202.21.107.7
Edger humuusiin Olon arvan jil tulsen tetgever(NDSH bish shuu)-iin daatgaliin dung tootsoj uzvel he'd garah bol doo EMD daatgalaaraa unegui emchluulj hungelelttei em avch baigaag herhen taibarlah ve? Jild 6 saya tug-in shimtgel tulj baisan hun he'd baigaa bol Yuu tarival tuuniigee huraadag gej ug baidag baihaa
Хариулах192.82.73.161
Эрүүл мэнд л байвал тэтгэврийн их бага яах вэ