Нийгмийн халамжийн сан: Давхардсан тоогоор 1,3 сая иргэн халамж хүртжээ
2008 оноос хойш давхардсан тоогоор 21,6 сая иргэнд 14 төрлийн 7,5 их наяд төгрөгийн халамж олгосон байна. Өнгөрсөн онд давхардсан тоогоор 1,3 сая иргэнд 515,6 тэрбум төгрөг зарцуулжээ. Халамжийн 14 төрлөөс 3 нь буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд тусламж, үйлчилгээ үзүүлдэг 969 хуулийн этгээдэд олгосон санхүүгийн мэдээлэл ил боллоо.
Хүүхдийн төлөө сан: 11 тэрбум төгрөг төвлөрчээ
Санд авто машины азын дугаар дуудлагаар борлуулсны орлого 9 тэрбум, Хүүхдийн төлөө фондын 2 тэрбум төгрөг төвлөрчээ. Хүүхдийн төлөө санд 2021-2023 онд гаас 4 төрлийн 11 тэрбумын орлого бүрдүүлснээс 45 хүүхдэд 106.7 сая төгрөг зарцуулсан байна. Тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого сангийн орлогын дийлэнх хувийг эзэлдэг.
Улсын авто замын сан: 2008 оноос хойших 231,1 тэрбум төгрөгийн зарцуулалтын мэдээлэл ил болов
Улсын авто замын сангаас 2008 оноос хойш 106 хуулийн этгээд санхүүжилт авчээ. Цаашид Нийслэл, орон нутгийн чанартай авто замын сангийн 2008 оноос хойш мэдээллийг ил болгохоор ажиллаж байна.
Соёл, урлагийг дэмжих сан: 73 төсөлд 2,8 тэрбум төгрөг зарцуулсан байна
2021 оноос үйл ажиллагаа нь эхэлсэн, жил тутамдаа 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй сан юм. 2021 оны 1.6 тэрбум, 2022 оны 1,2 тэрбум, нийт 2,8 тэрбум төгрөгийн зарцуулалтын мэдээлэл ил болж байна. Соёл, урлагийг дэмжих сангаас 58 хуулийн этгээд, 15 иргэн, нийт 73 санхүүжилт авчээ.
Шилэн индекс: Ил тод байдлын дундаж үнэлгээ өссөн байна.
Төрийн захиргааны төв байгууллагуудаас ЗТХЯ 100%-тай тэргүүлж байна. Яамдын дундаж үзүүлэлт 85.8%-аас 92%- болж өслөө.
Төрийн захиргааны байгууллагуудын дундаж үзүүлэлт 2023.04.24-ний өдрийн байдлаар 53.2% байсан бол 65.41% болж, 12.2%-иар өссөн байна. Татварын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ил тод байдлын үнэлгээгээр тэргүүлсээр байгаа юм.
Нутгийн захиргааны байгууллагуудын дундаж үзүүлэлт 2023.04.24-ний байдлаар 46.3%-байснаасаа 54.41%-д хүрч, 8.1%-иар өссөн байна. Орхон, Хэнтий аймгууд 90-ээс дээш хувийн үзүүлэлттэй байгаа бол Архангай аймаг 31.6% байна. .
Дүүргүүдийн хувьд дундаж үзүүлэлт сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд ердөө 0.5% буюу нэн бага хэмжээгээр өслөө. Багануур дүүрэг бусдыгаа 76.05 хувиар тэргүүлж, Сүхбаатар сүүл мушгисан хэвээр байна.
Shilen.gov.mn”-д 1 сая 461 мянган хандалт бүртгэгдлээ
Нийтийн мэдээллийн нэгдсэн талбар shilen.gov.mn систем 2023.03.27-нд нээгдсэнээс хойш 1,461,002 удаагийн хандалт бүртгэгдэж, 32417 мөр өгөгдөл мэдээллийн санд ил тод байршуулаад байна. Хэвлэл мэдээлэл, ТББ-ууд, зарим иргэд сайтад зочилж, илүү хялбар ойлгомжтой болгосон баримт мэдээлэлтэй танилцах, лавшруулан судлах хэвшил тогтоод байгаа юм. Авилгын эсрэг 5Ш хөтөлбөрийн “Шил” ажиллагааны үндэс нь олон нийтийн хамтын хяналтыг тогтооход оршиж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.169.49.2
Шил ажиллагаагаараа Цахим яамаа нэг ил болгооч. Тэнд чинь өөрийн чинь тойрон хүрээлэгч цүнх баригч нар Их засгийнхан Рояал акадиме ч гэлүү нэг курс төгссөн баахан чадваргүй нөхдүүд самарч өгч байна шүү. Өөрийнхөө толгой дээрх бухлыг харахгүй хүний толгой дээрх зүү ч билүү юмыг хардаг гэхчээр бусад яамны ажил руу арай хэтэрхий ороод байна шүү.
Хариулах213.87.162.54
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах49.0.137.164
za ugui bailgui dee ene mongo olgoson hulgaichuudiig sain shalgaach hend mongo taraagaad hend ni taraagaagui baidag bilee ? Muu huvalznuud
Хариулах