Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших “Андын илч” компанийн нүүрсний орд хятадууд болон орон нутгийн дарга нарын “халаас”-нд орж, өдгөө ямар нөхцөл байдалтай байгаа талаар цуврал мэдээллийг бид бэлтгэн хүргэсэн.
Өдгөө зэвсэгт халдлага үйлдсэн этгээдүүд, захиалагч Э.Лутбаяр, Жан Чуан нарын хүмүүс, орон нутгийн удирдлагууд гээд холбогдогч талуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж буй.
Тэгвэл хэрэг шалгагдаж буй хугацаанд гаалийн талбайгаас нүүрс урагшаа гарч байгаа талаар бидэнд мэдээлэл ирсэн юм.
Үүнийг нягталж үзэхэд “2023 оны хоёрдугаар сарын 20-ноос хойш буюу сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд 5051118 регистрийн дугаартай “Андын илч” компани 20 орчим мянган тонн нүүрс буюу 1.5 тэрбум төгрөгийн нүүрсийг хилээр гаргасан” тухай мэдээлэгджээ.
Энэ нь урд хөршид зарагдах үнэ нь барагцаагаар дөрвөн тэрбум орчим болох аж.
Одоогоор тус хүсэлт хангагдсан эсэх, гарсан нүүрсний төлбөр шилжсэн эсэх тодорхойгүй байна.
Харин өмнө нь хятадууд 49 хувь эзэмшигч Монголын тал буюу Сүхбаатар аймгийн ИТХ-тай ямар нэгэн байдлаар тохиролцож, нүүрсний экспорт, борлуулалтын орлогыг компанийн дансаар оруулдаггүй.
Цаашлаад төрийн өмчийн 34 хувиас дээш оролцоотой компани Шилэн данс хөтлөх хуулийн заалтыг биелүүлдэггүй, хамгийн гол нь аймаг орон нутагт нэг ч төгрөгийн ногдол ашиг өгдөггүй байсан нь тодорхой болсон.
Өөрөөр хэлбэл, Сүхбаатарчуудын өмч болсон нүүрсний баялаг орд орон нутгийн иргэдэд ямар ч ашиггүй ажиллаж, эсрэгээрээ орон нутгийн дарга нар хөрөнгөжсөөр ирсэн. Энэ удаад ямар жишгээр явж буй нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.90
Эх орноо гэх сэтгэлгүй шуналтнуудыг хуулийн дагуу арга хэмжээ авахыг шаардаж бна. Амин хувийн эрх ашгийг дээгүүр тавьдаг нөхдийг дахин төрд бүү ойртуул.
Хариулах213.87.128.197
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах202.55.188.90
Батсуурийг барьж хорь нохойн гөлөгийг
Хариулах103.57.95.99
Хулгай хар мөртэй. Их багагүй дээлээ нөмрөх цаг нь ирнээ та нар. Новшнууд
Хариулах202.9.40.235
Батсуурь гишүүн бяртай бна дөө хужаагаа хилээр давуулчихаж байгаа хүн нүүрс гаргах асуудал биш байхаа
Хариулах