Италийн багууд 25 жил гараагүй супер амжилтаа давтлаа

Х.Батсайхан
53 минутын өмнө

Европын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний шигшээ тоглолтод энэ жил Италиас гурван баг шигшээ тоглолтод шалгарчээ.

“Интер” “Аваргуудын лиг”-ийн шигшээд шалгарч, ирэх сарын 10-нд Туркийн Станбул хотноо Английн “Манчестер сити”-тэй аваргын төлөө өрсөлдөх бол Европа лигийн шигшээд Жозе Моуриньогийн дасгалжуулсан “Рома” аваргын төлөө шалгарсан байна. Тэд энэ сархын 31-нд Унгарын Будапешт хотноо Испанийн “Севилья” багтай түрүү булаацалдана.

Харин Конференцийн лигийн шигшээд “Фиорентина” баг шалгарч, Английн “Вест хэм”-тэй ирэх сарын 7-нд Чехийн Прага хотноо тоглохоор болсон байна.

Өмнө нь ийм тохиолдол нэг л удаа гарч байсан бөгөөд 1997-1998 оны улиралд “Интер”, “Лацио” хоорондоо Европын хөлбөмбөгийн холбооны цом булаалдаж, “Ювентус” “Реал”-тай “Аваргуудын лиг”-ийн шигшээд тоглож байв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.161.50
    2023/05/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах