Олон улсын Олимпын Хорооны Гүйцэтгэх хорооноос өчигдөр хуралдаад Олон улсын боксын холбоог хүлээн зөвшөөрөхгүй байх байр сууриа хэвээр үлдээх шийдвэрийг урьдчилсан байдлаар гаргажээ. Гүцэтгэх зөвлөлийн шийдвэрийг энэ сарын 22-нд болох чуулганаар хэлэлцэж, эцсийн шийд гаргах болсон байна.
ОУОХ нь 2019 онд санхүү, удирдлагын ил тод байдал дутмаг хэмээн үзэж, тодорхой шалгуурууд тавин Олон улсын боксын холбоог хүлээн зөвшөөрөх шийдвэрийг цуцалж байсан юм.
Өнгөрсөн дөрвөн жилд Олон улсын боксын холбоо өгсөн үүрэг даалгаврын дагуу ажил зохиож, шалгуурыг хангасан гэж үзэн, сэргээлгэх баримт бүрдүүлж өгснийг нь Гүйцэтгэх зөвлөл ийнхүү хангалтгүй гэж үзжээ.
Энэ сарын 22-нд болох чуулганаар ч энэ шийдвэрийг бататгах магадлал өндөр. Гэхдээ боксын спортыг “Парис 2024” олимпын хөтөлбөрт багтаахыг эсэргүүцээгүй болохыг ОУОХ-ны мэдэгдэлд дурдсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.156.59
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах