ОУХБХ-ны өдрүүдээр Энэтхэг улсад зохион байгуулагдах "Hero Intercontinental Cup 2023" тэмцээнд оролцох Монголын Үндэсний шигшээ баг тэмцээн болох газраа очиж, бусад багуудын хамт тэмцээний өмнөх хэвлэлийн бага хуралд оролцжээ.
Хэвлэлийн бага хурал дээр Энэтхэгийн шигшээ багийн дасгалжуулагч, Хорватын шигшээд тоглон ДАШТ 1998-аас хүрэл медаль хүртэж байсан Игорь Стимак манай багийн талаар “Хэдийгээр манай өрсөлдөгчид чансааны хувьд "Азийн цом"-д тоглох багуудад хүрэхгүй ч ширүүн өрсөлдөөн үзүүлэх чадвартай. Монгол бол хагас хамгаалалт болон довтолгооны шугамдаа олон залуу тоглогчидтой маш түрэмгий баг” гэж хэлсэн байна. Энэтхэг улс эхний тоглолтоо өнөөдөр манайхтай хийх юм.
Харин Монгол Улсын шигшээ багинй дасгалжуулагч Ичиро Оцука “Бусад гурван баг бүгд манайхаас өндөр чансаатай. Гэхдээ бид хожихын тулд эцсээ хүртэл тэмцэх болно. Бид энд өөрсдийн чаддаг хөлбөмбөгөө үзүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа” гэжээ.
Энэтхэг улс "Азийн цом"-ын тэмцээний бэлтгэлээ хангах зорилготой бол манай шигшээ энэ оны сүүлээр болох ДАШТ-ий урьдчилсан шатны тэмцээндээ бэлтгэж байгаа юм.
Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл Энэтхэг улсын Бубанесвар хотын Калинга цэнгэлдэх хүрээлэнд болно.
Манайхаас /чансаа 183/гадна Ливан (FIFA-гийн чансаа 99), Вануату (164), Энэтхэг оролцож байгаа бөгөөд шилдэг хоёр баг энэ сарын 18-нд аваргын төлөө тоглоно.
Тоглолтын хуваарь /Улаанбаатарын цагаар/
Зургадугаар сарын 09
Энэтхэг - Монгол 22:00
Зургадугаар сарын 12
Монгол - Ливан 19:00
Зургадугаар сарын 15
Вануату - Монгол 19:00
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.24
Амжилт хүсье залуучууддаа юу сурснаа үзүүлээд өгөөч
Хариулах213.87.130.237
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах