Дэмжигчдийнхээ 56 жилийн хүлээлтийг биелүүлж аваргалсан “Денвер Наггетс”

Х.Батсайхан
2023/06/13

Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны 2022-2023 оны улирал “Денвер наггетс” багийн ялалтаар өндөрлөлөө. Спортын ертөнцдөө чухалд тооцогдох энэ үйл явдалтай холбоотойгоор уншигчдадаа мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

“Денвер Наггетс” одоо ҮСБХ-нд тоглож байгаа багуудаас хамгийн түрүүлж байгуулагдсан 16-гийн нэг нь. 1967 онд Америкийн сагсанбөмбөгийн холбооны баг болон байгуулагдаж байжээ. Эдгээр 16 багаас өнгөрсөн хугацаанд “Денвер Наггетс”-аас бусад нь бүгд аварга болоод байж. Өөрөөр хэлбэл, “Наггетс”-ын өнөөдрийн түрүү багийн эзэд, денверчүүдийн 56 жил хүлээсэн, нулимс гарахаас аргагүй үйл явдал ажээ.

Үүсгэн байгуулагчид нь “Наггетс”-ыг эхлээд Канзаст байлгая гэж шийдсэн байжээ. Гэвч спортын ордон олдоогүй тул өөр газарт шилжихээс өөр аргагүй болсон тул Америкийн сагсанбөмбөгийн холбооны 1997-1968 оны улирал эхлэхээс өмнө амжиж хөрш муж руугаа шилжсэн юм байна. Улбар шар, хар өнгийн хувцсаар жигдэрсэн энэ багийг одоо санах хүн бий болов уу. Лидер тоглогчид нь ҮСБХ руу “зугтдаг”, ҮСБХ-ноос “зугтсан” тоглолгчид ирж лидер болдог эгэлээс эгэл баг байсан ч 1976 онд Америкийн сагсанбөмбөгийн холбооны лигийн шигшээ тоглолтод шалгарсан гэдэг. Өнөөдрийг хүртэл энэ нь тус баг лигийн аваргын төлөө гарч ирсэн цорын ганц тохиолдол нь байсан юм. Тэр тоглолтод “Денвер” хожигдож, лиг нь ч таржээ. Бүр тодруулбал, Үндэсний сагсанбөмбөгийн холбоотой нэгджээ.

1980-аад онд лигийн хамгийн ширүүн довтолгоотой үзүүштэй багт тооцогддог байсан ч аваргын амбийц өвөртлөх хэмжээнд арай л хүрсэнгүй. 1994 онд нэг сайн тоглоод бусад үед нь орон гарантмсаар 90-ээд оныг үдсэн. Кармело Энтони ирсэн ч дээрдсэнгүй. Багийн удирдлагууд Аллен Айверсоныг авчраад болохгүй болохоор нь Чонси Биллапсаар сольсон ч плей оффоос хэтрээгүй юм.

Харин энэ бүтэлгүйтлийг эцсийн эцэст Никола Йокич зогсоох ёстой байж. Гурван жилийн өмнө плей оффт “Лейкерс”-т шившигтэйгээр хожигдсон шархаа гурван жилийн дотор эдгээж, өнөөдөр багаа 56 жил хүлээсэн өндөрлөгт нь гаргаж чадлаа.


Никола Йокич плеф оффт оролцсон бүх тоглогчдыг оноо /600/ самбараас авалт /269/, оновчтой дамжуулалт /190/-аар тэргүүлсэн. Түүнээс өмнө нэг ч тоглогч плей оффт гол гурван үзүүлэлтээр нэгдүгээрт бичигдэж байгаагүй ажээ.      



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.80
    2023/06/14

    Mike

    Хариулах
  • 213.87.149.236
    2023/06/14

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах