БНХАУ-ын Гадаад харилцааны яам ОХУ-д өрнөсөн үйл явдлын талаар байр сууриа илэрхийлжээ. Яамны төлөөлөгч мэдэгдэлдээ БНХАУ ОХУ-ыг үндэсний аюулгүй байдлаа хамгаалж, хөгжил цэцэглэлд хүрэхийн төлөө байдаг” хэмээн онцолсон байна. Мөн Евгений Пригожиний үүсгэсэн хэрэг явдлыг “ОХУ-ын дотоод хэрэг” гэжээ.
Евгений Пригожиний удирддаг “Вагнер” компанийн хөлсний арми өнгөрсөн бааснаас бямба гарагт шилжих шөнө Украин дахь байрлалаа орхиж, Москва руу хөдөлсөн бөгөөд замдаа Ростов, Воронеж хотуудыг хяналтдаа аван, олон улсын анхаарлыг татсан юм. БНХАУ энэ асуудлаар тухайн үед ямар ч байр суурь илэрхийлээгүй. Харин маргааш нь буюу өчигдөр урд хөршийн төв телевизээр ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд Андрей Руденко БНХАУ-д айлчилж, Гадаад харилцааны сайд Цин Гантай уулзаж байгаа тухай мэдээллийг дамжуулжээ. С.Руденкогийн айлчлалыг Вагнерын хэрэг явдал болохоос өмнө төлөвлөсөн байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч энэ уулзалтын дараа л БНХАУ-ын Гадаад харилцааны яам “Е.Пригожиний үүсгэсэн хэрэг ОХУ-ын дотоод асуудал” гэх дээрх мэдэгдлийг хийсэн юм.
Харин барууны орнуудын тухайд, энэхүү хэрэг Беларусийн зуучлалаар намжсан ч “Вагнер” болоод В.Путины хувьд маш их үр дагавартай байх болно гэж дүгнэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.26.193.192
ямар үр дагавартай байж болох вэ
Хариулах