Нефть импортын бизнестэй УИХ-ын гишүүд Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулан дизелийн түлшний түүхий эдэд өндөр татвар ногдуулсан байж болзошгүй асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ.
Энэхүү хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төслийн үндэслэлдээ керосин, нафтаг “түүхий эд” гэсэн хэр нь бэлэн бүтээгдэхүүн болох дизелийн түлшнээс /0-215,000/ маш өндөр буюу тонн тутамд нь 850,000 төгрөгний татвар ногдуулсан нь Үндсэн хууль зөрчсөн тул Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон бөгөөд одоо хуульд өөрчлөлт оруулах л үлдээд буй.
Тэгвэл үндэслэлгүй татвараар дизелийн түлш үйлдвэрлэгшчдийг зогсоож, давуу байдлаа хадгалах гэсэн нефть импортлогчдын улайрал “зүүдээ ярих гээд хулгайгаа ярив” гэгчийн үйлгэрийг үзүүлэв бололтой.
Учир нь, хэт өндөр татварыг хэвээр үлдээхийг санаархагчид “Хуурамч шатахуун” гэх суртал ухуулгаа батлахын тулд “Монголд зарагдсан шатахуун, хилээр орж ирсэн шатахуун хоёрын дүнд 66 хувийн зөрөө гарч байна” гэх маш ноцтой мэдээллийг гаргаж, тэр нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд давлагаалж байна.
Энэ бол маш ноцтой мэдээлэл мөн. Тэднийхээр бол борлуулалт, хилээр орж байгаа дүн мэдээ зөрсөн нь дизелийн түлш үйлдвэрлэгчид шатахуун үйлдвэрлэдгийг батлах ёстой гэнэ. Гэтэл 66 гэдэг бол хэтэрхий том тоо.
Энэ хэмжээний шатахууныг үйлдвэрлэлээ гэхэд түгээгүүрээр борлуулахаас өөр ямар ч арга байхгүй /Уул уурхай буюу их хэмжээгээр хийгддэг борлуулалтын ихэнхийг дизелийн түлш эзэлдэг.
Ц.Анандбазар өөрөө хүртэл "Аи92 бол ажилгүйчүүдийн хэрэглээ" гэж хэлсэн нь бий/.
Гэтэл шатахуун түгээгүүрүүд нефть импортлогчдын мэдэлд байдаг. Тэгэхээр, хэрвээ 66 хувь гэдэг тоо үнэн бол, нефть импортлогчид гааль дээр мэдүүлгээ дардаг, эс бол та бидний одоо зүгээр хэрэглээд яваад байгаа шатахууны 66 хувь нь хуурамч, өөрөөр хэлбэл Монголд хийгддэг болж таарах гээд байгаа биз.
Тэгэхээр одоо шатахууны импорт, борлуулатын зөрүү гэх энэ мэдээллийг хуулийн байгууллага шалгах ёстой болж байна.
Харин 66 хувийг үнэхээр дотооддоо хийж байгаа нь тогтоогдвол үзэн ядахаас илүүтэй дэмжиж тордоод явчих мэтийн юм л бодогдож байх юм.
Учир нь, Б.Пүрэвдоржийн санаачилсан хууль түүхий эдэд бэлэн бүтээгдэхүүнээс өндөр татвар оноосноороо Засгийн газраас дэвшүүлж тавьсан “Үйлдвэржилтийн сэргэлт”-тэй зөрчидөж байгаа талаар бид өмнө нь бичсэн билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
101.176.216.171
Энэ арай л байна Анандбазар гэж хулгайчыг тэр шоронд нь хийвэл яасан юм бэ ард түмнийг шулаад дууслаа
Хариулах103.26.193.192
татвартаа л алуулаад баЙдаг байхдоо
Хариулах103.26.193.192
66 хувийн зөрүүтэй гэж үү
Хариулах