ОХУ-тай чөлөөт худалдааны бүс байгуулж, МАА-н түүхий эдээ эргэлтэд оруулна

Х.Батсайхан
2023/06/27

Монгол Улсын их хурлын дарга Г.Занданшатар ОХУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн билээ. Айлчлалын үеэр хоёр улс хоорондны худалдааны эргэлтийг хурдасгаж, хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор яг энэ чиглэлд дагнаж ажиллах хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл ажлын хэсгийн судалж хэрэгжүүлэх боломжтой ажлуудын тоонд хилийн бүсэд чөлөөт худалдааны бүс байгуулах асуудал багтжээ. Бүс байгуулагдсанаар манай мах, малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийг ОХУ-д экспортлох, эргүүлээд ОХУ-аас бараа бүтээгдэхүүн импортлох боломж бүрдэж байгаа аж. Хойд хөршийн хэвлэлүүдэд энэ талаар бичсэн байна.

УИХ-ын дарга буцах замдаа мөн Иркутск хотод саатаж, мужийн захирагч Игорь Кобзевтой уулзсан. Энэ уулзалтаар манай талаас ноолуур боловсруулах чиглэлд хамтарсан төсөл хэрэгжүүлэх санал тавьжээ.    



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.25.219
    2023/06/27

    дайны үед малын махаар томчуудыг хангаж байсан газар нь Монгол юм биш үү одоо Оросууд хойт эхийн сэтгэлээр манайд хандах болж дээ наашаа гэх нохой ч байхгүй байхад Монгол ганцаараа байсан гэсэн биз дээ баахан өндөр татвар тавиад

    Хариулах