Гүйлгээ саатсаны БУРУУТАН ОЛДСОНГҮЙ

Х.Батсайхан
2023/06/28

Өнөөдөр дотоодын нэр бүхий арилжааны банкуудын хоорондын  гүйлгээ саатаж, иргэд цаг хугацаа мөнгө санхүүгээр хохирч байна. Энэ асуудалтай холбоотойгоор нэр бүхий арилжааны банкууд болон Монгол банкнаас гаргасан мэдэгдэл хоорондоо зөрсөн. Тодруулбал, “ХААН”, “Худалдаа хөгжлийн банк”, “Гүйлгээний доголдол манайхаас шалтгаалаагүй” гэсэн бол “Монгол банк” мөн “Өнөөдөр буюу 2023 оны 06-р сарын 28-ны өдөр зарим нэр бүхий арилжааны банкнуудын дотоод программ хангамжийн доголдлоос шалтгаалж, банк хоорондын цахим гүйлгээ саатах, доголдох явдал гарч, иргэд олон нийтийг бухимдуулаад байна. Шалтгааныг нь "Монголбанкны сүлжээ тасалдсанаас үүдсэн" гэж тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй, буруу ташаа мэдээлэл бөгөөд Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн сүлжээ хэвийн, найдвартай ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье” гэх мэдэгдлийг гаргасан байна.

Бид банкуудын эх сурвалжуудаас банк хоорондын гүйлгээний оролцогч талуудыг тодруулахад банк хоорондын гүйлгээ зарлага нь дундын дансанд байршаад дараа нь өөр банк руу орлого болж ордог юм байна. Дээрх нэр бүхий арилжааны банкуудын дотоод буюу банк хоорондын гүйлгээ нь хэвийн явагдаж байгаа. Дундын данс гэж нэрлээд байгаа нь “Монголбанк”-ны системд байршдаг. Тиймээс “Монголбанкнаас болсон” гэсэн мэдээлэл гарсан юм байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.242.154
    2023/06/28

    Монгол банк 27-28ны шөнө системээ шинэчлээд асуудал үүсгэсэн байсан. Монголбанк шинэчлэлээ буцаагаад асуудал шийдэгдсэн.

    Хариулах