Иргэдийг улам их хохирохоос нь өмнө "Авлига хороолол"-ыг зогсооё

Zuv.mn
2023/07/06

-АВЛИГЫН БЭЛГЭ ТЭМДЭГ БОЛСОН БАРИЛГА ОЛОН УЛСАД БАЙДАГ, ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ НУРДАГ ЖАМТАЙ-

Дунд голын гольдрол дотор баригдсан “Усан парк цогцолбор” буюу авлигал хоролллын талаар бид өмнө нь цувралаар бичиж, эртхэн зогсоохгүй бол үер усны аюулд хамгийн түрүүнд өртөн хүний амь нас, эд хөрөнгө аюулд орох эрсдэлтэй байгаа талаар анхааруулж байсан билээ. Авлига хороолол нь барилгаа хууль бусаар барьсан, барьж байхдаа ХАБ-ын дүрэм журам зөрчигдсөнөөс 18-хан настай хүү хүндээр гэмтсэн асуудлыг ч хамгийн түрүүнд гаргаж тавьсан. Монгол Улсад авлига оршин байгааг илэрхийлэгч бэлгэ тэмдэг болох тал руугаа орж, төр иргэний итгэлцлийг сэвтээж байгаа талаас ч хөндсөн. Эрх баригчдад нөлөөлөөгүй. Тэгвэл энэ аюул үнэхээр бодитой байсныг нийслэлд сүүлийн 3 хоног орж буй үргэлжилсэн бороо нотоллоо. Авлига хороолол өөрөө эрсдэлтэйгээс гадна, голын урсацыг хааснаас голын дээд талаар ус нь ихэсч, эргээ халин хотын урд хэсгийн нам дор хэсгийг тэр чигт нь усанд автуулах аюул байгаа нь харагдлаа. Тэгэхээр, “Одоо юугаа хүлээгээд байгаа юм бэ, зогсоогооч” гэж бичих цаг нь болсон байна.

“Усан парк” бол яах аргагүй Монголын хамгийн эрдэлтэй газар, хамгийн их хууль дүрэм зөрчиж баригдсан, Авлигын бэлгэ тэмдэг гарцаагүй мөн. Төрөөс “УСАН ПАРК цогцолбор”-ын барилгыг эхлээгүй байхад нь зогсоох буюу газрын эрхийг нь цуцлах оролдлого өмнө нь олон удаа гаргаж байсан. Гэвч тухай бүрт шүүхийн шийдвэрээр зогсоогддог, төрийн байгууллага тэр бүү хэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль хүртэл хүчин мөхөсдөж, Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд нь иргэдээсээ тусламж гуйх хэмжээнд хүрсэн нь “УСАН ПАРК цогцолбор” Монголын авлига хээл хахуулиас гадна Монгол төрийн сул дорой байдлын бэлгэ тэмдэг болсныг тодорхой харуулдаг. 

Тийм ч учраас үнэхээр авлига, хээл хахуультай тэмцэж байгаа чинь үнэн бол энэ барилгыг л зогсоогоод, нураагаад, “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөө тракторын жолооч гэдгээ баталдаг шиг шиг “За та нар харав уу, үзэв үү. Бид үнэн тэмцэж байгаа биз” гээд бардам зогсож байгаач ээ л гэж шаардаад байгаа хэрэг. Тэгж чадахгүй байгаа болохоор ИТГЭХГҮЙ БАЙНА л даа. Одоо энэ барилгыг зогсоож магадгүй субъект нь УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЗГХЭГ, Нийслэл. Бусад нь хүчин мөхөсдсөн. БОАЖЯ, БХБЯ хүртэл хүчин мөхөсдсөн. 

Гэхдээ байна аа. Төр гэдэг угтаа эрх мэдлийг хэрэгжүүлэгч хэсэг бүлэг хүмүүс л байдаг. Харин тэр хүмүүс солигддог нь жам. Яагаад гэвэл тэднийг ард түмэн сонгодог. Төрд байгаа хүмүүс солигдоно. Харин Авлигын бэлгэ тэмдэг, “Авлига хороолол”-ын мөн чанар нь өөрчлөгдөхгүй учраас иргэдийнхээ эд хөрөнгө, амь насыг хамгаалж, дээдэлдэг хүмүүс Засгийн эрхийг авсан цагт нурааж, устгах нь зайлшгүй л байдаг.   

Жишээ хэлье. Хуулиас давсан эрх мэдэл хэрэгжүүлж ард иргэдийнхээ заяагдмал эрхийн эсрэг ажилласан улстөрч, бизнесмэнүүд аль ч улсад бий. Бангладеш улсад жишээ нь, нуурын эрэг дээр хууль зөрчин баригдсан BGMEA Bhaban гэж барилга байсан. Авлигын бэлгэ тэмдэг гэж англиар бичээд хайхад интернэтээс шууд гарч ирнэ. Энэ барилга Дээд шүүхийн шийдвэрийг хүртэл 10 жил дажгүй тэссэн ч цаг хугацаа, үнэнийг давж чадалгүй өнгөрсөн жил нураагдсан. Барилга нь өөрөө муудсан хэрэг.

Бангладешийн "Авлигын бэлгэ тэмдэг"-ийг нурааж эхэлсэн талаарх хэвлэлийн мэдээний зураг.

Тэгэхээр, “Авлига хороолол” ч ингэж явсаар байгаад нурах нь тодорхой. Нэг бол төр шийдвэр гаргаж нураана, нэг бол өөрөө нурна. Харин сүүлийн хувилбараар болбол хэчнээн хүний амь нас үрэгдэхийг хэн ч таашгүй.

Тиймээс одоо эртхэн л зогсоохгүй бол хохирлын хэмжээ улам их гарч, иргэд бүр ихээр хохирох нөхцөл үүсэх эрсдэлтэй байна. Учир нь, тус компани барилгаа барьж дуусаагүй байхдаа иргэдээс захиалга авч, барилга ашиглалтад орох хүртэл тодорхой графикаар төлж дуусгахыг санал болгосон бөгөөд долоон блок 1200 байрны бүх захиалга дууссан, иргэд сар бүр асар их хэмжээний мөнгө төлж байгаа юм. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.146
    2023/07/07

    90 оноос эхлээд л ардчилал хүнии эрх яриад монгол хүн дуртай газраа амьпарч юү ч хийсэн чөлөөтэй гээд л солиорцгоож байхны гайг амсч байна

    Хариулах
  • 122.201.31.2
    2023/07/07

    дээд шүүх тэгж шийдээгүй байх шүү, хотынхон давж заалдахгүй хуйвалдаж байж шүүхийг гүтгэх хэрэггүй

    Хариулах
  • 202.126.89.233
    2023/07/06

    gol yagaad uerlesen ve? chulootei ursaad ungoroh zamiig ni booson gesen ug. yaj ter ve? dalan esvel ?

    Хариулах
  • 64.119.16.194
    2023/07/06

    Чаддаг юм бол БЯРАА эднүүс дээр гарга ард түмэн болон дэлхий нийт Монгол улсыг авилгалтай бодитоор тэмцэж эхэлээ гэж харна шууд нураа хотын иргэд амар тайван амьдарья

    Хариулах
  • 66.181.184.43
    2023/07/06

    Нураасан др. Гарыг нь бүгд амсана

    Хариулах
  • 192.82.73.177
    2023/07/06

    Энэ барилгуудыг баоьж байгаа компанид өгсөн мөнгөө буцааж авахгүй бол иргэд та нар хохирно шүү. Энэ барилгууд дараа дараачийн үерт урсах нь гарцаагүй ээ. Тиймээс гэрээ хийсэн иргэд гэрээгээ эртхэн цуцалсан нь зөв байх шүү.

    Хариулах