Нэгэн үе "Оюутолгойгоос ч том" гэж яригдаж байсан Хармагтайн ордын зэс, алтны нөөц дахин нэмэгдэх боломж бүрджээ.
“Занаду майнз” компани нэмэлт өрөмдлөг хийсний үр дүнд ирээдүйтэй байж болох эрдэсжсэн шинэ даврхаргуудыг олж илрүүлсэн байна. Whit ордод хийсэн 14 өрөмдлөгөөр зэс, алтны өндөр агууламжтай хүдэржилтийн давхарга илэрсэн талаар компани мэдээллээ.
Хамгийн өндөр үр дүн үзүүлсэн нь KHDDH638 өрөмдлөгийн цооног байсан бөгөөд 172 метрээс 0.34% (0.28% зэс ба 0.11 г/т алттай) 654 метр, 512 метрээс 0.61% (0.48% зэс 0.25 г/т алт) агуулгатай 32 метр, 617 м-ээс 0.71% (0.59% зэс ба 0.23 г/т алт) агуулгатай 58 метр, 651 метрээс 1.45% (1.17% зэс 0.50г/т алт) агуулга бүхий найман метр зузаан хүдэржсэн давхарга тус, тус илэрсэн байна. Ингэснээр 2021 онд Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулж байсан нөөцийг /3 сая тонн зэс, 8 сая унци алт/ нэмэгдүүлэх боломжтой болжээ. Ялангуяа шинэ өрөмдлөгөөр анх удаа 1 хувиас дээш агуулгатай хүдэржилтийн давхарга илэрсэнд компани онцгой баяртай байгаа аж. Тус компани анх 2017 онд нөөц батлуулж байснаас хойш ийнхүү нэмэгдүүлсээр байна.
Компанийн гүйцэтгэх захирал Колин Мурхедын хэлснээр, сая хийсэн өрөмдлөгүүд нь Whit талбайд илэрсэн нөөц л маш өндөр агууламтай нөөцийн дээд хэсэг байж магадгүй бөгөөд дахин нарийн судалгаа хийж, нөөцийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.24
мундаг компаний үйл ажиллагааны бас сайн хөрөнгө оруулагчийн үр дүнг үнэлэх хэрэгтэй дээ ямар их хөрөнгөөр ямар их хугацаа хүн хүч шаардаж байж ийм үр дүнд хүрснийг зөвхөн геологийн компаниуд л ойлгоно газрын хэвлий дэх баялгаа хир юм байгааг мэдэхийн тулд хичнээн их хөдөлмөр зүтгэл гарсныг ард түмэн ойлгох цаг болжээ. Хэрвээ орон нутгийнхан ойлгож үйл ажиллагааг нь саатуулдаггүй бол хэдэн арван оюу толгойг илрүүлэх боломжтой юмаа .Газар доороо юу байгааг нь мэдэж байж харамлах хэрэгтэйштээ хөдөө орон нутгийнхан бол бүх ажлын саад тотгор болдгоос л уул уурхайн ажил сайн хөгжихгүй байгаа шүү Занаду майниз Компанид ажлын амжилт хүсье
Хариулах202.126.90.12
заавал ухах шаардлага байгаа юм уу эх орон,ард түмэндээ ашиггүй бол байж л байг л даа өөрсдөө ухаж болдоггүй юмуу сда гэж
Хариулах139.5.219.162
ашиглахаар гэрээгээ сайн хийхгүй бол Бороо гоулд шиг 8 жилийн дотор татваргүй 40 тоннн алт аваад явсан гэдэг биз дээ Су Батбод Элбэгээ хоёр л насаараа идэх хөрөнгөтэй үлдээд бусад монголчууд ч юу хүртээгүй й гэдэг биз дээ
Хариулах66.181.161.101
Үндэсний баялаг нэмэгдэж сайхан хэрэг гэхдээ одоо дахин зэрэг томоохон ордоо ашиглаад яах вэ. Хэвлий дээ байж байг хойч үе хэрэглэх хэрэгтэй юм шүү дээ.
Хариулах