Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн Нагоя башё өнөөдөр өнөөдөр өндөрлөж, “Тацүнами” дэвжээний бөх, сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэн 12 даваа, гурван унаатайгаар түрүүллээ. Тэрбээр өнөөдөр Хакүохотой түрүүлэх эсэхээ шийдэх барилдаан хийж давснаар түрүүлсэн юм.
Мэргэжлийн сүмод сэкивакэ цолтон гурван башёд 33 буюу түүнээс дээш даваа авбал окэки цол олгодог дүрэмтэй. Манай бөх өнгөрсөн гуравдугаар сарын тэмцээнд 10-5, тавдугаар сарын тэмцээнд 11-4, энэ сард 12-3 амжилт үззүүлснээр энэхүү болзлыг биелүүлж, мэргэжлийн сүмогийн түүхэн дэх 257 дахь, Монголоос төрсөн долоо дахь озэки цолтон болж байна. Хоошорюү С.Бямбасүрэн нь Долгорсүрэн зааны том хүү Д.Сугаррагчаагийн хүү юм.
Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын тэмцээний дараа Японы сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Тойргийн барилдаанд бусад бөхчүүдээс илүү бэлтгэл хийж, зуны тэмцээнд бэлтгэх зорилготой. Кирибаяма Хаврын тэмцээнд түрүүллээ. Надаас том биш, ижилхэн л биетэй бөх шүү дээ. Сэкивакэ цол хүртсэн тэмцээндээ Кирибаяма Б.Лхагвасүрэн түрүүлж чадлаа. Надаас түрүүлж, Эзэн хааны цом хүртсэнд нь сэтгэл дундуур байгаа. Яагаад би чадсангүй вэ гэж бодогдсон.
Надад дутуу юм юу байна гэж бодсон тул бүхнийг тэгээс нь эхлүүлнэ. Озэки болох нь миний мөрөөдөл.
Өрсөлдөгч нараасаа хоцрохгүйн тулд хичээх болно. Ёкозүна Тэрүнофүжитэй хамт бэлтгэл хийж, барьц авах талаар зөвлөгөө авсан. Зуны тэмцээнд түрүүлэхийн төлөө зүтгэнэ” гэж ярьж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.72.240.53
мундаг хүүд амжилт
Хариулах202.9.47.10
Зураасан нүдтэй
Хариулах202.126.88.158
Daraa Turuuled Ter Tug Mugiin Erguuled Tsom Momiin Unseed Uzegchidrvv Haruulad saihan Amjilt husiiie.
Хариулах