Fact check: "Peace mall" их дэлгүүрийн орчимд тогонд цохиулсан эмэгтэй нас барсан" гэх мэдээлэл ХУДЛАА

Х.Батсайхан
Өчигдөр 19 цаг 42 минут

Борооны үеэр "Peace mall" их дэлгүүрийн орчимд зам хөндлөн гарч явсан эмэгтэй тогонд цохиулсан байж болзошгүй нөхцөл байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн талаар бид тухайн цаг үед нь мэдээлсэн. Олон нийтийн сүлжээнд уг эмэгтэйг нас барсан гэсэн мэдээллийг иргэд олноороо түгээж буй. 

Тэгвэл уг эмэгтэй тогонд цохиулсан нь үнэн, харин нас бараагүй бөгөөд ухаан орсон, биеийн байдал нь дээрдэж байгаа гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өглөө. Нийслэлийн түргэн тусламжийн төвд өнөөдөр үүнтэй ижил шалтгаантай өөр дуудлага ирээгүй аж.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна