СХД-ийн Эрүүл мэндийн төвийн В1 давхар өчигдрийн борооноор усанд автаж, эрүүл мэндийн байгууллагын хувьд ариун цэврийн орчин алдагдсан эрсдэлтэй нөхцөл байдал үүсжээ. Энэ талаар тус эмнэлгийн эмч Ч.Өнөрсайхан өчигдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өргөтгөлийн барилгын В1 давхарт ханаар нэвчиж шугамын хоолойгоор ус орсныг бид шавхаж дуусгасан.
2019 онд ашиглалтад өгөх байсан өргөтгөлийг "Зурганд байхгүй" нэрийдлээр таазгүй, хүзүүвчгүй барьж байсан "Хөх бүрдний эх" ХХК дараа нь төсөвт 1.4 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт суулгаж байж хүзүүвч, тааз хийж байсан. 2022 онд ашиглалтад орсон, шинэ барилга нэг борооноор хананаасаа ус гоожиж усанд автлаа. Тухайн компаниар хохирлоо барагдуулах болно” гэсэн юм.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.8
Зөв шүү цүнхний авлигчидаар төлүүл
Хариулах202.179.24.45
Хулх хийдэг газрыг шүүхэд өг шалгуулах хэрэгтэй
Хариулах