"Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн төхөөрөмжид хүн хавчуулагдаж нас баржээ

Zuv.mn
12 цаг 47 минутын өмнө

Цагдаагийн байгууллагад 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07.40 цагт тус аймгийн Халхгол сумын нутагт “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Ви Эс Эм” ХХК-ний туслах ажилтан О нь нас барсан дуудлага, мэдээлэл иржээ. 

Дорнод аймгийн Цагдаагийн газар уг дуудлага мэдээллийг шалгаж байгаа бөгөөд ажилчдын кемп дээр утасны сүлжээгүй тул зарим ажилчид газрын тосны “Донки” байрлах газарт очиж утсаар ярьдаг гэх ба амь хохирогч нь газрын тос олборлох “Донки” гэх төхөөрөмжинд хавчуулагдаж, амь хохирсон нөхцөл байдал урьдчилсан байддлаар тогтоогдсон байна. Хэргийг мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.