СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 37 настай эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унаж, нас баржээ

Т.Отгонсувд
9 цаг 7 минутын өмнө

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унаж, нас баржээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо усаар дүүрсэн нүхэн жорлонд нэг хүн унаж живсэн тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 14:08 цагт ОБЕГ хүлээн авчээ. 

Дуудлага мэдээлийн дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С /37 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4 метрийн гүнтэй усаар дүүрсэн нүхэн жорлонд унаж нас барсан байсныг 30 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. 

Иймд та бүхэн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, усны түвшин нэмэгдсэн үед анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.10
    4 цагийн өмнө

    Архичин монгол хөөрхий.

    Хариулах