28 настай эрэгтэй Сэлэнгэ голд живж нас баржээ

7 цаг 42 минутын өмнө

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Элстэй тохой” гэдэг газар Сэлэнгэ голын усанд сэлж байсан иргэн живж нас баржээ.

Тодруулбал,  аймгийнг Онцгой байдлын газар "Сэлэнгэ голын усанд нэг хүн сэлж байгаад живсэн" тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 14:57 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу  Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн А /28 настай, эрэгтэй/ живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар мөн өдрийн 15:34 цагт осолдсон “Элстэй тохой” гэдэг газраас зүүн зүгт 2 км-т “Малчны хороо” гэдэг газарт голын усны мандлаас цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна