“Монгол Хьюндай автомотив” ХХК барилгын суурь ухсанаас үүдэж хажуу талын барилгад нуралт ҮҮСЧ, НУРАХ ЭРСДЭЛД оржээ

С.Гандэлгэр
2023/07/24

Улаанбаатарт үргэлжлэн орж буй их хэмжээний борооны улмаас зарим хотхон, хороолол, барилгууд усанд автаж, нуралт үүсэж байна. Энэ нь иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учруулж байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс голын гольдролыг өөрчилж, хууль бусаар баригдаж буй барилгуудыг нураана гэх байр сууриа илэрхийлээд буй. Тодруулбал, “Усан парк” буюу сүүлийн үед иргэд “Авлига хороолол” гэх болсон барилгын талбай нь дунд голын урсацыг сааруулж байгаа учир яаралтай арга хэмжээ авахыг үүрэгдээд байгаа юм. Тэгвэл хууль зөрчиж, үйл ажиллагаа явуулж байгаа гэх компани барилгын суурь ухсанаас үүдэн хажууд байрлах барилгад нуралт өгч, эрсдэлтэй байдал үүсээд байгаа талаар ХУД-ийн 15 дугаар хорооны иргэд манай сайтад хандлаа. 

Тодруулбал, ХУД-ийн нутаг дэвсгэр, Тэмээтэй хөшөөний хажууд байрлах “Режис плэйс” орон сууцанд тулгаж баригдаж буй барилга нь оршин суугчдын эрхийг ноцтой зөрчиж байгаа гэжээ. 

Тус барилгын эзэмшигч нь “Монгол Хьюндай автомотив” ХХК бөгөөд гүйцэтгэгчээр Шарк Ц.Батбаатарын компани ажиллаж байгаа аж. Тэд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар барилга барьж байгаа бөгөөд ингэхдээ Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн хэд хэдэн зүйл заалтыг нойцтойгоор зөрчсөн гэж оршин суугчид үзэж байгаа юм байна. Иймд “Режис плэйс” орон сууцны оршин суугчид БХБЯ-нд гомдол гаргажээ. 

Гомдолд, “Монгол Хьюндай автомотив” ХХК-ийн барьж буй 20 давхар барилга баригдаж эхэлсэнээсээ хойш их хэмжээний шороо тоос босож, орчныг бохирдуулж, дуу чимээ ихээр гаргаж, хөрсний усыг усны суваг руу урсгах болсон. Үүний улмаас ойр орчимд оршин суух иргэдийн амгалан тайван байдал алдагдаж, эрүүл мэндэд ноцтой хохирол учрах эрсдэл бий болсон. 

Мөн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 онд “Монгол Хьюндай автомотив” ХХК-д Барилгын тухай хууль, Барилга байгууламжийн норм, норматив, дүрэм, стандарт, журмыг ноцтой зөрчин, Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон. 

Тэр ч бүү хэл уг барилгыг Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах “Режис плэйс” орон сууцанд тулгаж барихаар төлөвлөсөн нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн хэд хэдэн зүйл заалтыг нойцтойгоор зөрчсөн бөгөөд тус барилгын суурьт суулгалт өгч, нурах эрсдэлийг бий болгосон” гэжээ. 

Тэгвэл “Режис плэйс” орон сууц нь газар доор В3 буюу 3 давхар автомашины зогсоолтой ба газрын гүн рүү 20 орчим метрийн суурьтай. Харин “Монгол Хьюндай автомотив” ХХК-ийн барьж буй барилга нь газрын гүн рүү В1 буюу 1 давхар автомашины зогсоолтой байхаар төлөвлөгдсөн нь “Режис плэйс” барилгын суурь сөрөг нөлөө үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэжээ. Тиймээс тус орон сууцад оршин суух иргэд гомдолтой байгаа төдийгүй барилга барих зөвшөөрөл олгохдоо хөрш залгаа иргэд, оршин суугчдаас санал авалгүйгээр барилгын ажил эхлүүлснийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа юм байна. 

Гэтэл энэ нь дан ганц анхаарал татсан асуудал биш юм. Учир нь, тус барилгын зөвшөөрлийг Туул голын ай савд хамаарах хөрсний ус ихтэй газар олгосон байна

Үүний улмаас барилгын суурийг ухах явцад газар доороос их хэмжээний хөрсний ус гарч, нуур, цөөрмийн хэмжээтэй болж тогтсон ч барилгын ажил үргэлжилсээр байгаад иргэд бухимдалтай байна. 

Гэтэл Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 онд “Монгол Хьюндай автомотив” ХХК-д Архитектур төлөвлөлтийн даалгаварт хөрсний усны аюулаас сэргийлэх, хамгаалалт хийх талаар огт тусгаагүйн дээр тус компани нь хөрсний усны аюулаас сэргийлэх хамгаалалт, аюулгүй байдлын ямар ч арга хэмжээ авахгүй, их хэмжээний устай ухсан нүх гаргасан байдалтайгаар ажиллаж байгаагаас гадна хөрсний усыг бохирын худаг руу юүлж байгаа нь ойр орчмын барилгын бохир зайлуулах худаг дүүрч бөглөрөх аюулыг бий болгожээ.


Мөн Тус барилгын ажлыг эхлүүлэх, Архитектур төлөвлөлтийн даалгавар олгох, Ерөнхий төлөвлөгөөний зургийг батлахдаа “Гол гудамж замын зорчих хэсгийн ирмэгээс барилгажилтын улаан шугам хүртлэх зай 50 м-ээс багагүй байна” гэж заасныг зөрчсөөр байхад зөвшөөрөл олгосон нь уг зөвшөөрлийг өгсөн эрх бүхий албан тушаалтан, алба хаагчид тус компанид хууль бус давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж хардах шууд үндэслэлийг бий болгож байгаа аж.

Тиймээс борооны улмаас иргэд эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч байгаа энэ цаг үед дахин хохирол учруулахгүйн үүднээс Ерөнхий сайд, Хотын дарга нар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Гэтэл дайран дээр давс гэгчээр “Авлига” хороолол гэх “Усан парк”, S outlet зэрэг компаниудын асуудлыг шийдээгүй байтал дахин нэг компани 20 давхар орон сууцны оршин суугчдыг эрсдэлд оруулаад байна. Тиймээс “Монгол Хьюндай Автомотив” ХХК-ийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, хууль зөрчиж бусдад хууль бус давуу байдал олгосон эрх бүхий албан тушаалтан, алба хаагчдад хариуцлага хүлээлгэж өгөхийг оршин суугчдын зүгээс хүсэж байна.



“Монгол Хьюндай автомотив” ХХК барилгын суурь ухсанаас үүдэж хажуу талын барилгад нуралт ҮҮСЧ, НУРАХ ЭРСДЭЛД оржээ
“Монгол Хьюндай автомотив” ХХК барилгын суурь ухсанаас үүдэж хажуу талын барилгад нуралт ҮҮСЧ, НУРАХ ЭРСДЭЛД оржээ
“Монгол Хьюндай автомотив” ХХК барилгын суурь ухсанаас үүдэж хажуу талын барилгад нуралт ҮҮСЧ, НУРАХ ЭРСДЭЛД оржээ


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.87.199
    15 цагийн өмнө

    наад Режисийн барилга чинь сурь нь газрын түвшингээс доош 11,5м гүн суусан. Суурийнхаа гадна талаар сууриас гүн эргийн бэхэлгээ хийсэн байгаа. Харин Режисийн суурийн цутгалт, суурийн ус тусгаарлалт асуудалтай. Анх ашиглалтанд ороход байсан хүмүүс мэдэж байгаа байх. В3, В2 давхарууд нь тэр чигээрээ усанд автчихсан, анх барихдаа ус тусгаарлалтаа шаардлагын хэмжээнд хийгээгүйгээс зоорийн ханаар нь ус нэвчиж эдгээр давхарууд бүрэн живсэн байдаг. Одоо усаа байнга соруулдаг тулдаа буцаж живэхгүй байгаа. Хөрсний усыг нь бохирын шугам руу соруулж шахахыг нь зогсоочих юм болж буцаад живнэ. Ингэж усан дотор байсан бетоны марк яах вэ. Дотор талаас нь хамгаалсан ч гадна талаараа хөрсний устай байнга харьцаж байгаа зоорийн хана, хананд суулгаж цутгасан зоорийн давхрын багануудын арматур хэр удаан тэсэх вэ?

    Хариулах
  • 66.181.186.235
    16 цагийн өмнө

    Барилга барих зөвшөөрөл өгсөн нөхдүүдийг авлигатай тэмцэх газарт шхлгуулах хэрэгтэй. Харваас барилга хоорондын зай барих ямар ч шаардлага хангаагүй байна.

    Хариулах
  • 91.165.180.125
    2023/07/25

    Tun udakhguu nuralt ,khazaalt ugnu.Sandaa 5jiliin daraa nurna 100% medeed khelj bn ,Saan bod am,nas,ur khuukhed,aab,eej,akh duus,naaz nukhud naraa BOD???????????

    Хариулах