Иргэд: Ц.Хулангийн хэргийн баримтуудаас ил гаргаж болох хэсгүүдийг нь ил болгох хэрэгтэй

Zuv.mn
Өчигдөр 13 цаг 24 минут

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлээр буруутгагдаад байсан яруу найрагч Ц.Хуланд 9.4 жилийн хорих ял оноогоод байна. Тэгвэл энэ асуудалд иргэд олон нийт эргэлзээтэй хандаж байна. Тодруулбал, түүнийг буруутгах үндэслэл, буруутайг баталсан баримтуудаас олон нийтэд ил болгож болох хэсгийг ил болгохыг шаардаж байгаа юм.

Иргэдийн илэрхийлж байгаа байр сууринаас харахад “Ц.Хулангийн хувьд, Х богдын асуудлаар хурц байр суурь илэрхийлдэг байсан нь БНХАУ-ын ашиг сонирхолтой давхацдаг байсныг үгүйсгэхгүй. Гэсэн ч энэ нь БНХАУ-тай хамтарсан гэсэн үг биш. Санхүүжсэн нь үнэн бол баримтыг нь гаргаж тавих хэрэгтэй” гэсэн агуулга давамгайлж байна.      



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.81.242
    15 цагийн өмнө

    ҮАБЗ тагнуулын байгууллага руу анхаарлаа хандуулах хэрэгтэй. 1937 оны түүхэнд хар толбо үлдээсэн гол буруутан тагнуулын байгууллага. ГЭТЭЛ сүүлийн үед энэ байгууллагын дарга, орлогч дарга , хэлтсийн дарга, мэргэжилтнүүд ял авсан. ЭНЭ байгууллагад шударга бус ажилтан байдаг байна. ИЙМД нийтэд зарлаад байгаа хэргүүд бүгд үнэн гэхэд итгэх арга алга.

    Хариулах
  • 66.181.161.241
    20 цагийн өмнө

    Тэр гадаадын агентыг нь барьчихсан байлгүй ! Хамт шүүдэггүй юм уу?

    Хариулах
  • 192.82.67.226
    23 цагийн өмнө

    Ил болгоё гэхээр хятад улс монголд заналхийлж бгаа мөн 2 улсын харилцаа муудах гүн бат суурь тавигдана тэгэхээр боломжгүй гэж ойлгохоос өөр арга бхгүй

    Хариулах