Ням гарагийнхаас гурав дахин их устай аадрын үүл шөнийн 03.00 цагийн орчимд хотыг тойрч гарчээ

Х.Батсайхан
9 цаг 48 минутын өмнө

Цаг уурч Цэгмэд Лут-Очир өчигдөр өглөө олон нийтийн сүлжээгээр дамжуулан "Өнөөдөр 20 цагийн үед УБ хотод 11 мм аадар бороо орох юм байна. Харьцуулахад уржигдрын бороо 4 мм байжээ. Сэлбэ, Туулын эх рүү ялгаагүй орно. Бүгд гараашаас машинаа гаргаад шуудайтай элсээ бэлдэхээс өөр замгүй. 100 жилийн наадамд явж байгаа байгаа хүмүүс үер уснаас болгоомжил. Нийт төвийн нутгаар орно" хэмээн анхааруулсныг бид тухайн үед нь түгээсэн билээ. Тэгвэл аз болоход түүний анхаарууд байсан их хурыг тээсэн аадрын хоёр ч үүл Улаанбаатар хотыг тойрон гарчээ. 

Эхний, баруун хойноос орж ирсэн үүл нийслэлд 21.00-23.00 цагийн хооронд аадар бороо оруулахаар байсан ч 80 км дотор орж ирээд баруун хойд талаар Төв аймгийн Батсүмбэр сумаар дайрч Улаанбаатар хотыг тойрон өнгөрсөн байна. 

Харин хоёр дахь нь буюу баруун өмнөөс орж ирсэн үүл нь Улаанбаатар хотыг шөнийн 03.00 цагийн орчимд тойрон гарсныг та бүхэн зургаас харж байна. 

Гэхдээ эрсдэл хэвээр, өнөөдөр Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороотой. Ялангуяа Туул голын эх өөд дуу цахилгаантай хүчтэй усархаг аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна.

.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.84
    2023/07/27

    хэн тойруулчихав аа

    Хариулах
  • 194.230.146.221
    2023/07/27

    Баярлах болоогүй, дээрээсээ бууна наад их ус чинь

    Хариулах
  • 66.181.161.192
    2023/07/26

    Нөгөө алдарт Юмжка эгч би тойруулсан гэнэ дээ аягүй бол

    Хариулах
  • 202.126.89.128
    7 цагийн өмнө

    Sainii Dohio SHV hhe

    Хариулах
  • 64.119.23.169
    8 цагийн өмнө

    Sumka bayarlasan bhdaa haha

    Хариулах
  • 202.126.90.59
    8 цагийн өмнө

    Өнөөдөр дахиад бороотой юмуу

    Хариулах