Монгол сурагчид олон улсын химийн олимпиадаас хүрэл медаль хүртлээ

Zuv.mn
1 цаг 10 минутын өмнө

Швейцарь улсын Цюрих хотноо энэ сарын 16-25-ны өдрүүдэд болсон Олон улсын химийн 55-р олимпиад (IChO)-аас “Орчлон” сургуулийн Х ангийн сурагч А.Амартүвшин, Б.Номин-Ундрах нар хүрэл медаль хүртжээ.

1987 оноос хойш уламжлал болгон зохиогдож буй уг олимпиадад энэ жил 16-19 насны 340 сурагч оролцож мэдлэгээ сорьжээ.

Сурагч А.Амартүвшин, Б.Номин-Ундрах нарыг багш С.Хүрэлбаатар, С.Сувданчимэг нар бэлтгэн дээрх амжилтад хүрсэн байна. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.