Илон Маск, Марк Цукерберг нарын тулаан энэ сард болох төлөвтэй байна

Х.Батсайхан
2023/08/07

Твиттер буюу одоогийн "Х" платформыг эзэмшигч Илон Маск, "Фэйсбүүк"-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг нарын тулаан энэ сард болох магадлал өндөр байна. Илон Маск Хабиб Нурмагомедовыг дасгалжуулагчаараа ажиллах хүсэлт тавьсан ч өнөөх нь татгалзсан гэсэн мэдээлэл спортс.ру цахим хуудаст тавигджээ. Тэрбээр холимог тулааны амьд домог Жорж Сен Пьер, Лекс Фридман нартай хамтарч байгаа бол Марк Цукерберг өнөө цагийн аваргууд болох Исраэль Адесанья, Алекс Волкановски нартай хамтарсан бэлтгэл хийсэн аж.  


Технологийн салбарын хоёр аваргын тулааныг "Х" /Твиттер/ платформоор шууд дамжуулах бололтой.  

Тулаанаас олсон орлогоо Илон Маск ахмад дайчдад хандивлана гэсэн бол Марк Цукерберг одоогоор энэ талаар ам нээгээгүй байна. 

Тулааныг зохион байгуулж буй UFC холбооны захирал Дана Уайт хоёр аваргын тулаан болох нь болох ч UFC300 эвентийн үеэр арай л амжихгүй гэсэн байр суурь илэрхийлжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна