“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гангийн үйлдвэр их засварын ажил гүйцэтгэхээр өнгөрсөн сарын 28-наас үйл ажиллагаагаа зогсоосон тухай мэдээлэл компанийн албан ёсны цахим хуудаст тавигдсан билээ.
Тэгвэл энэхүү түр зогсолт нь их засвар бус, компанийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хүндрэл үүссэнтэй холбоотой байх магадлал өндөр байна.
Учир нь, Гангийн үйлдвэр зогссоноос хойш буюу энэ сарын 4-нд буух ёстой байсан ажилчдын цалин хугацаандаа буулгүй, жилчдын ар гэр амьжиргаа хэцүү байдалд орж эхэлсэн бол түлш нийлүүлдэг “Петрохаан” хангалтаа зогсоосон , ажилчдын хоолны катеринг хариуцдаг “Дархан” зочид буудал зэрэг аж ахуйн нэгж цаашид үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэж сануулсан гэх мэдээлэл байгаа юм.
Түүнчлэн, үйлдвэрийн албан ёсны цахим хуудаст тавигдсан их засвар эхлүүлэх болсон тухай мэдээлэлд дуусах хугацааг тодорхой тавиагүй байгаа юм.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь жилдээ 2.4 сая тонн орчим төмрийн хүдрийн баяжмал, 108.7 мянган тонн бэлдэц, 100.0 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. 13 мм-ээс 32 мм-ийн диаметртэй иржгэр болон иржгэр бус арматур үйлдвэрлэдэг. Засварын хүрээнд хайлах цех, цувимал үйлдвэрлэх цех, туслах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүддээ засвар хийнэ гэж буй бөгөөд ингэснээр Гангийн үйлдвэр үндсэндээ зогсож, зах зээлд арматурын үнэд өөрчлөлт орох магадлалтай болоод байна.
Өөрөөр хэлбэл, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК хүдэр олборлож экспортлох ажил л хийж байгаа аж. Гэхдээ зөвхөн хүдэр экспорлож байсан ч ажилчдынхаа цалинг хоцроож, туслан гүйцэтгэгчдийнхээ мөнгийг өгч чадахгүй хэмжээнд хүрсэн гэх тайлбар эргэлзээтэй. Учир нь, үйлдвэрийн цахим хуудаст бичсэнчлэн, энэ бол төлөвлөгөөт, тодорхой шат дараатай хийж хэрэгжүүлж байгаа ажил бөгөөд ийм үед үйлдвэрийн санхүү доголдох ёсгүй билээ.
Харамсалтай нь, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК Гангийн үйлдвэрийн их засвар хэзээ дуусаж, хэвийн ажиллах нь тодорхойгүй шиг, үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээлэл, тухайлбал, экспортолж буй төмрийн хүдрийн үнэ зэрэг санхүүгийн мэдээлэл тодорхойгүй байсаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.84
Хугацаатай ажилладаг төрийн томилгоотой хүнд энэ үйлдвэрийг итгэж хариуцуулж болохгүй. Тэд арьсаа хамгаалахаа л боддог.
Хариулах202.126.88.127
Төрд очоод хэцүүдэж байгаан байна даа энэ үйлдвэр
Хариулах88.116.92.142
Сахал хуссан мөнгөөрөө синга д жаргаж хэвтээ
Хариулах103.26.193.48
Төр ард түмний өмчийг үнэгүйдүүлж, ашиггүй ажиллуулж, завшиж болохгүй ш дээ. Тэр санхүүгийн баримтуудыг ил болгох хэрэгтэй. Төмрийн хүдрийг зах зээлийн үнээс 2-3 дахин бага үнээр зарлаа гээд их наяд төгрөгийн хэрэг тохож байсан. Одоо өөрсдөө хэдээр зарж байгаа болоод ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй болчихдог юм бэ?
Хариулах66.181.182.177
шижир сахал нараас хариуцлага нэхэж төлбөр нэх
Хариулах