Наадамд шөвгөрсөн 32 бөхийн нэгээс нь ДОПИНГ буюу МЕТАНОЛОН гэх бодис илэрчээ

С.Гандэлгэр
2023/08/21

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдын допингийн шинжилгээний хариуг Бөхийн салбар комисс, ДЭҮТ-өөс мэдээллээ. 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ 32 бөхийн шинжилгээнээс нэг бөхийн шинжилгээний хариу допинг хэрэглэсэн гэж гарсан гэлээ. 

Тодруулбал тэрбээр, 32 бөхөөс 31 нь ямар нэг байдлаар асуудал гараагүй. Нэг бөхийн шинжилгээнээс илэрсэн. ТТухайн бөхөд Б сорьцын шинжилгээнд орох эрх байгаа. Хэдийгээр тухайн тамирчин допинг хэрэглэсэн гэдэг хариу гарсан ч хүндэтгэлтэй хандах ёстой.  шинжилгээнээс нэг бөхөөс допинг хэрэглэсэн хариу ирсэн. Нэрийг нь зарлах боломжгүй байна.

Баяр наадмын өдрүүдээр шинжилгээ авахдаа Тагнуул, АТГ, ЦЕГ, Сурын холбоо, Үндэсний бөхийн холбооны төлөөллийг оролцуулж допингийн шинжилгээг авсан. Тасралтгүй бичлэг хийж баталгаажуулсан. Илгээмжийг лабораторт хүргэх хүртэл үйл ажиллагааг баталгаажуулсан гэсэн үг. 

Тухайн бөхөөс олон улсын "WADA"-гаас гаргасан бүх цаг үед хориглосон метанолон гэх бодис илэрсэн гэсэн хариу ирсэн. Энэ хариугаа бид тухайн бөхөд танилцуулна. Дараагийн шинжилгээний зардлыг тухайн тамирчин өөрөө даах ёстой.

2023 оны Баяр наадмын шөвгийн 16 бөхийн нэрс: 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна