Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарын таван хүний "ГЭМТ БҮЛЭГЛЭЛ" байгуулсан хэргийг прокурорт шилжүүлжээ

С.Гандэлгэр
2023/09/04

АТГ-аас өнгөрсөн долоо хоногт дөрвөн хэргийг дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна. Үүнд Худалдаа хөгжлийн банктай холбоотой хэрэг багтсан ба Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

  • “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 64 хувийн хувьцаа эзэмшигч Globull Investment and Development PTE. LTD-ийн эцсийн өмчлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга “Э” нь гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор “О”, “П”, “М”, “Ш” нартай урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж, шүүхэд шилжүүлэх санал хүргүүлсэн байна. 

"Э" нь ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг бөгөөд "О" буюу ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, "П" буюу Монголын зэс корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшин юм. 

Ийнхүү Д.Эрдэнэбилэг болон түүний хамаарал бүхий этгээдүүдийг "Гэмт бүлэг байгуулсан" хэргийг шалгаж шүүхэд шилжүүлэх саналтайгаар Прокурорын байгууллагад шилжүүлжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.135
    2023/09/04

    Прокурорууд аа авилга бүү ав. Мөнгөнд бүү авт. Сүүлийн үед хууль шүүхийнхнийг бөөнөөрөө авилга авдгийг бичсэн мэдээ мэдээллүүдийг уншиж байхад итгэл алдарч бсан шүү. Та бүхний цалинг нэмлээ гэдэг. Маниусын цалин, тэтгэвэр 500,0-700,0-гаас хэтрэхгүй бна шүү.Эх орон, ард түмнээ бодож зүй бусаар орлого олж бгаа нөхдийг ил тод мэдээлж хуулийн арга хэмжээ хэрхэн авсныг тодорхой мэдээлж баймаар бна шүү.

    Хариулах
  • 202.131.227.189
    2023/09/04

    Мафи бүлэгү бүр цаад эзэн гэж бас нэг хүн байгаа шүү

    Хариулах
  • 103.57.95.138
    2023/09/04

    Наадуул чинь мафй мафоиз бүх эрх мэдлийг мафи аргаар авдаг улсын эрх мэдэлд өөрийн хүмүүсээ тавьж мафи бологдог

    Хариулах