Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-д худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт оролцож байна

Zuv.mn
2023/09/06

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулж буй  “Монгол, Хятадын дөрөв дэх удаагийн экспо” болон “Умард зүгт чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын хүрээн дэх худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт” -д оролцож байна.

 Албан айлчлалын үеэр БНХАУ-ын 14 дүгээр удаагийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга Хө вэй тэргүүтэй Хятадын талын төлөөлөгчид Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, "Шинэ сэргэлтийн бодлого" зэрэг хөгжлийн стратеги БНХАУ-ЫН "Даян дэлхийн хөгжлийн санаачилга", "Бус ба Зам" болон "Хэтийн зорилго 2035"-тай уялдуулан боомт, эрчим хүч, аж үйлдвэр, ногоон хөгжил, шинэ технологи, шинжлэх ухаан зэрэг чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна” хэмээн онцлоод цаашид эдгээр бодлогын баримт бичгийн хүрээнд хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, зарим боомтуудыг төмөр замаар холбох, тээвэр, логистикийн үйл ажиллагааг саадгүй явуулах зэрэг чиглэлд илүүтэй анхаарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 
 
Уулзалтын үеэр БНХАУ-ын 14 дүгээр удаагийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга Хө вэй Монгол Улстай хийж буй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд идэвхийлэн ажиллаж байгаагаа илэрхийлээд зам, гүүр, дэд бүтцийн ажилд илүүтэй нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй  байгаагаа онцолсон юм. “Монгол Хятадын экспо”-г анх 2015 онд ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна