Коронавирусийн халдвар авсан хорооны ажилтан маскгүй явж иргэдийг АЮУЛД оруулжээ


Халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж, ХӨСҮТ-ийн ''улаан бүс''-рүү ороод гарсан шадар сайдын эхнэрийн мэдээг бид өмнө бэлтгэж хүргэсэн. Тэгвэл дахин нэгэн ''дарга'' халдвар хамгааллын дэглэм зөрчиж яваад баригджээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд амьдардаг хамаатантай гэх залуу манай редакцад хандаж, хорооны зохион байгуулагч этгээд коронавирусийн халдвар авсан ч гэртээ тусгаарлагдаж, халдвар хамгааллын дэглэм сахилгүй, гадуур гарч, тэр бүү хэл архидан согтуурч, амны хаалт зүүхгүй, ''бусдад халдаая'' гэсэн мэт хайнга хандаж байна гэлээ.

Гэрээр эмчлэгдэх хүсэлтэй хүмүүс халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримталж, гэртээ тусгаарлагдах ёстой. УОК-ын ажилчид ус түлээг нь зөөж өгөөд гэрээс гаргахгүй, халдвар тараахгүй байх тал дээр онцгой анхаарах ёстой байтал СХД-ийн 25-р хорооны зохион байгуулагч гэрээсээ чөлөөтэй орж, гарч, хавь ойрын дэлгүүрээр үйлчлүүлж, замд таарсан танилуудтайгаа мэнд ус мэдсэн шигээ хээв нэг явж байна гэнэ. Амны хаалтгүй, хүн хоорондын зай барихгүй байгаа нь бусдадаа халдаая гэсэн сэдэлтэй юм уу гэх хардлагыг төрүүлж байгаа гэлээ.

Манай редакцад хандсан иргэн уг асуудлыг УОК-ын шуурхай штаб болон, холбогдох газруудад мэдэгдсэн ч шийдтэй хариу сонсоогүй тул ийнхүү хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах нь зүйтэй хэмээн үзжээ. 

119 дугаарт залган зөрчлийн тухай мэдэгдтэл: ''Бид одоо анхааруулга өглөө. Таны гомдлыг шалгаж үзлээ, үнэн юм байна. Холбогдох дүүрэгт мэдэгдсэн. УОК-ын шуурхай штабын хариуцан ажиллаж буй алба хаагчдад танилцуулж, тухайн иргэнтэй холбогдуулж, анхааруулга, сануулга өгсөн. Хэрвээ дахин ийм байдлаар гомдол, санал ирвэл зөрчлийн хуулиар шийдэгдэнэ гэж хэлсэн байгаа. 

''Энэ удаадаа ч торгохгүйгээр, дараа дахиад ийм явдал гаргавал л торгох гэнэ. Тиймээс холбогдох газрууд нь энэ хүнээ өөxшүүлж байна гэсэн хардлага төрөөд байна.'' хэмээн гомдол гаргасан иргэн хэллээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.94
    2021/04/20

    hudal medeelel tavihaasaa icheechee tavih ymaa olj yaddiin muu yaadin bodit ym tavij bai ner turuu sergeehiin tuld tanai saytad gomdol garaj bolon shvv

    Хариулах