"С.Ганбаатар АН-аас нэр дэвших боломжгүй, гишүүнээр элсээд ЗУРГААН сарын дараа нэр дэвших эрх нээгддэг"


Өнөөдөр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр өрсөлдөх хүсэлтэй гишүүдийг АН-ын дотоод сонгуулийн хорооноос бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх гардууллаа. 

Нөгөө талд  Ц.Туваан тэргүүтэй АН-аас Х.Тэмүүжин, Д.Ганбат, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нэр дэвших хүсэлтээ өгсөн. 

С.Эрдэнэ тэргүүтэй АН-аас Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, Д.Ганбат, С.Эрдэнэ, Л.Гүндалай нар дэвших хүсэлтээ өгч, үнэмлэхээ гардан авлаа. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ:  

"Өнөөдөр Манай УДШ-д бүртгүүлсэн үндсэн дүрмийн заалт байгаа. АН-д гишүүнээр элсээд гурван сарын дараа сонгох эрх нь нээгддэг, зургаан сарын дараа сонгогдох эрх нь нээгддэг дүрэмтэй. Тэгэхээр С.Ганбаатар гишүүний хувьд өнөөдөр АН-д элсээд, маргааш нь ийм хариуцлагатай сонгуульд нэр дэвшиж байгаа асуудал бол магадгүй өөртөө итгэж байгаа итгэлийг нь илэрхийлэх байх. Гэхдээ дүрэм бол дүрэм. АН өөрөө дүрэмтэй нам.

Дүрэм зөрчсөн аливаа үйлдэл хууль ёсных байж чадахгүй гэдгийг зориуд хэлмээр байгаа юм. С.Ганбаатар гэдэг хүн АН-д албан ёсоор гишүүнээр элсэнэ гэдэг өргөдлөө ирүүлээгүй байгаа. АН-д элсээгүй байгаа. Зүгээр тэр АН гээд өөрсдийгөө тодорхойлоод байгаа хэсэг бүлэг хүмүүс дээр очиж элссэн юм шиг байна лээ. Тэр тогтоол шийдвэр хүчин төгөлдөр бус гэдгийг АН-ын даргын хувьд, үүрэгт ажлаа хараахан хүлээлгэж өгөөгүй байгаа хүний хувьд хариуцлагатайгаар хэлье.

АН-ыг хоёр хуваагдсан мэтээр харуулах гэж зорьж байгаа улс төрийн зорилготой этгээтүүдэд хэлэхэд та нарын энэ бодлого чинь гүйцэхгүй шүү. АН бол улсад бүртгэлтэй хууль ёсны улс төрийн томоохон хүчин. Энэ намыг хоёр хуваагдсан мэтээр харагдуулах гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулах улс төрийн хар “PR” явуулах гэж бодож байгаа бол наадах чинь санасны гарз болно.

Удирдлагын түвшинд тодорхой хэсэг бүлэг этгээдүүд, шулуухан хэлэхэд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүний удирдлага доор, зохион байгуулалт доор тодорхой хэсэг бүлэг хүмүүс хоёр дахь АН байгаа мэтээр харуулхыг хичээж байгаа.

Эрх барьж байгаа МАН-ын хэсэг бүлэг гишүүн, 100 гишүүн тусдаа гараад хурал хийгээд өөрсдийгөө МАН-ын удирдлага нь бид байна гээд дээд шүүх ч юм уу хаана ч юм асуудлаа тавиад явах юм бол энийг хүлээж авах юм уу ?  Хууль ёсны байж чадах уу ? Тийм учраас Дээд шүүхэд бүртгэлтэй нам энд хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг хариуцлагатайгаар хэлье" гэв.


 



Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.17
    2021/05/02

    Ганбаатар энд тэнд очиж худлаа юм ярьж урваж дүрвэж явхаа больмоор юмаа.Өмнөөс нь ичээд бараг үхэх шахах юм.

    Хариулах
  • 103.229.121.6
    2021/05/01

    ганбааг дэмжнээ.

    Хариулах
  • 66.181.161.61
    2021/05/01

    НДС гийн мөнгийг дуусгасан/насбарсан хүний нэрээр хүртэл аваад/ гахай Эрдэнэ нэр дэвшиж болж байхад Ганбаатар яагаад болохгүй гэж.АН д МАН ын талыг баримталагч Хүрэлсүхийн уяаны нохой болсон Эрдэнэ дэвшиж байсанаас ялалт авчирах Ганбаатар дэвшивэл дээр байлгүй.

    Хариулах
  • 139.5.216.156
    2021/05/01

    Ганбаатар гэж нэг улс төрийн янхан шиг юм байнаа

    Хариулах
  • 192.82.75.4
    2021/05/01

    Ганбаатар 5 нам дамжсан юм уу кхх

    Хариулах
  • 202.179.24.73
    2021/05/01

    Улс орныхоо төлөө дуугарсан болгоныг Намууд Гэмт этгээдүүд шахаж зайлуулж Гадуурхдаг болжээ,

    Хариулах
  • 202.179.24.73
    2021/05/01

    Эрдэнэ мэтийн Этгээдүүд Намууд

    Хариулах
  • 202.9.46.44
    2021/05/01

    ард түмэн байтугай өөрсдөө АН гишүүн мөн бишээ мэдэж байгаа боловуу мэдэж байгаа бол яагаад 2 тал болов

    Хариулах
  • 66.181.182.25
    2021/05/01

    ЧИ БИТИЙ . ҮЛГЭР ЗОХИОГООД БАЙ МУУ ЭЛБЭГЭЭГИЙН БУУНЫ НОХОЙ

    Хариулах
  • 202.9.46.66
    2021/05/01

    мордохын хазгай гэж байдаг даа

    Хариулах
  • 66.181.177.71
    2021/04/30

    Tiim bailguidee tegvel altanhuyg ch bas asuudaltai ! Ginuund bie daaj namaa orilj bluudaa??? Bas l unuudur sergeed bn gevuu? Tegvel adilhan 6 ch honoogui l shinekovuud bn daa!!!

    Хариулах
  • 202.55.188.46
    2021/04/30

    Гүндалай бас дэвшиж болохгүй юм бишүү

    Хариулах
  • 66.181.185.94
    2021/04/30

    ганбаа өөрөө нам байгуулаачээ.

    Хариулах
  • 202.9.40.233
    2021/04/30

    Дотоод журмаа зөрчсөн байна гээд Сонгуулийн Eрөнхий хороо зөвшөөрөхгүй юм бна да Ганбаатар аа урьдаар сайн судлахгүй Хүний үгээр гүйж болохгүй бсан шүү

    Хариулах
  • 202.126.89.106
    2021/04/30

    Ih dyraaraa hvn umaa.

    Хариулах