"Зөв ХҮН электорат"-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Д.Энхбат оролцоно


УИХ-ын гишүүн асан Дангаасүрэнгийн Энхбат УИХ-д суудалтай ХҮН-аас ерөнхийлөгчийн сонгуульд оролцох саналыг хүлээн авч байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 

Тэрээр “Дангаасүрэнгийн Энхбат би Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Зөв хүн - Электорат эвслээс нэр дэвшихийг зөвшөөрч байна” гэж жиргэжээ. 

Зөв хүн Электорат эсвлээс хэнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эцсийн шийдийг УЗ-ийн есөн гишүүн эцэслэн шийднэ.

Түүнчэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар тус намаас нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ Д.Энхбат, Д.Жаргалсайхан, Баабар буюу Б.Батбаяр, "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан, Ц.Оюунгэрэл нарт ХҮН албан ёсоор санал тавьсан байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.24.73
    2021/05/02

    Хүн нам ч дээ, МАН-ын Дагуул нам шүү гэдгийг Хүрэлсүхийн тоодгор болсон Доржханд нь нэгэнт Иргэд Сонгогчидод ойлгуулж өгсөн шүү дээ, Явахгүй дээ,

    Хариулах
    • 202.179.25.243
      2021/05/02

      Эби гийн нам гээд л дайрдаг байлаа. одоо МАНых болсоно уу? Ганбаатар тэгхээр анх МАНын намын дарга болж байжээ дээ.