Дөнгөж 17 насандаа дэлхийн хамгийн ирээдүйтэй залуу уран бүтээлчдийн нэгээр нэрлэгдэж байсан дуучин Билли Айлишийг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Үргэлж томдсон хувцас өмсөж явдаг тэрбээр зөөлөн атлаа гүн гүнзгий хоолойгоор меланхолик, готик өнгө аястай дуунуудыг дуулсаар шүтэн бишрэгчдийн ''арми''-тай болж чадсан.
Өнгөрсөн Ням гарагт тэрбээр сэтгүүлд цоо шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирсэн нь уншигчид, шүтэн бишрэгчдийг гайхшруулжээ.
''Хүмүүс миний талаар бүхнийг мэдээсэй гэж би хүсдэггүй. Тийм болохоор л би томдсон хувцас өмсдөг. ''Билли Айлиш тарган эсвэл туранхай'' гэж хүмүүс ярьж чадахгүй, учир нь тэд үнэндээ миний биеийн галбирыг мэдэхгүй, хараагүй шүү дээ гэж боддог байсан.
Гэхдээ одоо нуугдах цаг өнгөрсөн. Хүмүүсийн биеийн галбир ямар байхаас үл шалтгаалан бие биенээ хүндэлдэг байгаасай гэж хүсдэг. Би хүссэн хувцсаа өмсөнө. Юу чамайг аз жаргалтай болгож байна, түүнийгээ л хий. Өөрийнхөөрөө байж, өөртөө таалагдаж амьдрах хамгийн чухал гэдгийг санаарай.'' хэмээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.50
nMhimrSP
Хариулах