ОНЦОЛЪЁ: Хоригдлуудын ''ДИВААЖИН'' Норвегийн Халден шорон


ЗӨВ.МН өмнө нь нэг орсон хүн үхэж байж л гардаг, дэлхийн хамгийн чанга дэглэмтэй, хүнд гэмт хэрэгтнүүдийн хоригддог ''Хар дельфин'' шоронг онцолсон билээ. Тэгвэл энэ удаа хамгийн таатай нөхцөлтэй, хүний эрхийг дээдэлдэг, хоригдлуудын хувьд ''диваажин'' гэмээр Норвегийн Халден шоронг онцолж байна.

Halden Prison (Erik Møller Architects & HLM Architects) | Prison,  Architect, Design

Хоригдлуудыг хоригдох хугацаанд нь засан хүмүүжүүлж, шударга ёс, хүний эрхийн талаар ойлголтыг мэдрүүлж, соёл иргэншилд эргэн ирэх боломжийг олгодог уг шорон гэмт хэрэгтнүүдийг утгаар нь хүмүүжүүлдэг гэхэд болно. 

PhD opportunity: 'Woodlands in Prison; therapeutic landscape elements,  high-risk vertical structures, or inappropriate indulgence?' | carceral  geography

Халден шорон 2010 онд нээгджээ. Норвеги улсыг цаазын ялгүй гэдгээр нь илүү мэдэх биз ээ. Мэдээж Халден шорон маш хатуу хараа хяналттай ч хамгийн хүний эрхийг дээдэлдэг шорон хэмээн нэрлэгддэг.

How lessons in Scandinavian design could help prisons with rehabilitation

Архитектур Эрик Мюллерийн бүтээл болох Халден шоронгийн орчин тойрон зүлэг модоор дүүрэн. Хоригдлуудын сэтгэл санааг дэмжиж, байгальд байгаа мэт мэдрэмж төрүүлэхээр ийн зохион бүтээжээ.

This 'Luxury Prison' in Norway Focuses on Rehab Vs. Punishment 

Төмөр тор, том цоож, ууртай харуулуудаар төсөөлөгддөг шоронгийн нөхцөл байдал Халденд тэс ондоо. Том цэлгэр цонх, гэгээлэг, цэвэрхэн өрөө, модон хаалга гээд бүхий л зүйлээрээ хүний эрхийг дээдэлдэг улс гэдгээ харуулах мэт.

In Norway, A Prison Built On Second Chances : Parallels : NPR

Оюутны дотуур байр мэт харагдаж байгаа биз? Энэ бол Халден шоронгийн хоригдлууд байрлах өрөө юм.

In Norway, A Prison Built On Second Chances : Parallels : NPR

Халден шоронгийн удирдлагуудын баримталдаг гол зарчим бол хамгийн хүнд хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнийг ч хүн хэмээн мэдрүүлж, хүмүүжүүлэх юм. Хүний эрхийг ихэд эрхэмлэн дээдэлдэг.

The Radical Humaneness of Norway's Halden Prison - The New York Times

Энгийн шоронд сэрээ, хутга зэрэг зүйлсийг үхлийн аюултай зэвсэг хэмээн үзэж, хориглодог. Харин Халдений хоригдлууд сэрээгээр хэн нэгний амийг бүрэлгэхээр завддаг ч үгүй бөгөөд хамтдаа хоолоо хийж, ариун цэвэр сахиулах ажилд идэвхтэй оролцдог байна.

Photos of Halden Prison

Амралтын өрөөнд олуулаа зурагтаар хүмүүжил төлөвшилтийн сэдэвтэй кино үзэж, зарим тохиолдолд видео тоглоом тоглох эрхтэй байдаг гэнэ шүү.

Halden Prison - Glamox

Идэвхтэй дасгал хөдөлгөөн хүний эрүүл мэндэд зайлшгүй хэрэгцээтэй. Хоригдлуудын спорт зал нэг иймэрхүү харагдана.

Thousands of dollars worth of stolen band equipment recovered, suspect in  jail | KTUL

Хоригдлууд нийгэмд тустай албадан ажил хийдэг бөгөөд чөлөөт цагаараа шинэ хөгжим тоглох, шавраар эд зүйл урлах гэх мэт зүйлсээс сонгон суралцах, хичээллэх боломжтой. 

Inside Norway´s Halden Prison — the Story INSTITUTE

Сүсэгтэн хоригдлуудад зориулсан залбирал үйлдэх өрөө.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.242
    2021/05/16

    Huntei hun gej haritsaagui humuustei uy...

    Хариулах
  • 124.158.82.99
    2021/05/13

    Хүнтэй хүн гэдэг талаас нь харьцдаг юм байна, манайх энэ дэвшилтэд зүйлээс суралцдаггүй юм байх даа

    Хариулах