Эрдэмтэн судлаач, байгаль хамгаалагчид О.Амгаланбаатар гишүүнийг уучлалт гуйхыг шаардав

Х.Есү
2024/11/30

Байгаль хамгаалал, биологийн шинжлэх ухааны 57 эрдэмтэн, судлаач нар хамтран УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг УИХ-ын ёс зүй, дэгийн байнгын хороонд ёс зүйн хариуцлага тооцуулахаар гомдол гаргаад байна.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд заасан “…Гишүүн ард түмний элчийн хувьд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн, төрт ёс,  түүх соёлынхоо уламжлалаа дээдлэн ажиллана…”,  “…Бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохыг цээрлэнэ…” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж тэд үзэж байгаа аж.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордонд хийсэн мэдээллийнхээ үеэр “…дархан цаазат газрын хэдэн нөхдүүд нь бараг энэ бичил уурхайчидтай хамтраад ухчихсан зөндөө газар байгаа…”  гэх хариуцлагагүй мэдэгдлийг хийгээд зогсохгүй мөн сарын 19-ний өдөр “…хэдэн мазаалай гэж яриад байдаг мазаалайгаар тэжээгддэг зайлуул хэдэн эрдэмтэд байдаг юм шиг байна, тэр мазаалайгаар төсөл бичиж гадна, дотноос  санхүүжилт босгодог хэдэн нөхөд байдаг юм шиг байна, тэр нөхдүүдийн хувьд яг үнэндээ хэлэхэд өөрсдөө ч мазаалай үзээгүй шүү дээ…” зэрэг ёс зүйгүй мэдэгдлүүдийг хийсэн талаар баримт бичигтээ дурджээ.

Иймд Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасан “...уучлал гуйхыг үүрэг болгох...” гэсэн сахилгын хариуцлага ногдуулан, Говийн их дархан цаазат газрын А бүсийн хамгаалалтын захиргаанд ажиллаж байсан үе үеийн удирдлага, байгаль хамгаалагч, ажилтнууд болон уг бүс нутагт судалгаа хийсэн эрдэмтдээс уучлалт гуйхыг хүсч байна гэжээ.

No description available.

Сүүлийн үед Говийн Их дархан цаазат газарт Нарансэвстэйн боомт байгуулах талаар Говь-Алтай аймгийн засаг даргаар хоёр удаа дарааллан ажиллаж байсан өдгөөгийн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар идэвхийлэн явах болсон бөгөөд аймгийнх нь хөгжил дэвшил ядруу байгаа учраас энэ боомтыг нээх нь чухал гэх болсон билээ. Харин эрдэмтэн судлаачид энэ нь хууль, олон улсын гэрээ конвенцийг зөрчин Монголд төдийгүй дэлхийд нэн ховор амьтдын амьдрах орчинг сүйрүүлж, говийн эко системийг сүйтгэнэ гэдгийг анхааруулж хэлэх болсон юм. Ганьсу мужаас мөнгө авч зам тавьж, энэ боомтыг нээх асуудалд тээг болж байгаа учраас эрхэм гишүүн эрдэмтэн судлаачдыг элдвээр хэлсэн нь ийн Ёс зүй, дэгийн хороонд дуудагдахдаа хүрээд байна. 




Сэтгэгдэл (32)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.158
    Өчигдөр

    Zuv demjij bn

    Хариулах
  • 66.181.191.153
    Өчигдөр

    зөв дэмжиж байна

    Хариулах
  • 103.57.92.221
    2024/12/04

    20тн ноолуурыг хууль бус хил гаргасан

    Хариулах
  • 103.57.92.221
    2024/12/04

    Өмнө шоронд орж байсан

    Хариулах
  • 103.57.92.221
    2024/12/04

    Ер нь хулгайч л бол хулгайч.

    Хариулах
  • 66.181.176.188
    2024/12/03

    яг гэр нь хаана байдаг юм бол

    Хариулах
  • 202.9.41.113
    2024/12/01

    Монголын хилийн боомт 30 гаруй байдаг юм билээ... Нар ансэвстэй боомт нээх гээд байгаа нь Талын мэлтэсийн алтны ордыг авах гэсэн хятадын бодлого байгаа учирт л байгаа юм. Дээр үеэс хятадууд алт олборлож байсан ул мөр ч байгаа бүр домог түүх шиг яриа хуучцуул ярьдаг байсан... Бид энэ их эрдэнэс баялагаа гадныханд өгч ганц нэг хүн ашиглаж байхаар хойч үедээ үлдээх нь хэрэгтэй бус уу?

    Хариулах
    • 122.201.31.191
      2024/12/03

      Зөв

  • 66.181.161.31
    2024/12/01

    Дархан цаазат богд уулаа нүхлэхээ болиулаач яг адилхан газар шүү

    Хариулах
    • 122.201.31.191
      2024/12/03

      Харин тийм ээ

  • 66.181.176.98
    2024/12/01

    B Зочин Дархан цаазат газраар оролдоод хэрэггүй үдээ. Үүнийг л нээхгүй бол монгол сүйрэх гээд байна уу.

    Хариулах
  • 66.181.189.220
    2024/12/01

    Зочин. Их говийн дархан цаазат газраар явж байсан. Тэнд бараг ан амьтад, тэр тусмаа мазаалай бол бараг байхгүй. Шувуу ч цөөхөн нисдэг юм билээ. ЭЗ ач холбогдолтой бол хилийн боомт байгуулаад, газрыг ашиглах хэрэгтэй.

    Хариулах
    • 202.126.88.215
      2024/12/02

      Камер тавиад л 1-2 хоноход таны бодол100 хувь эргэнэ

  • 66.181.160.105
    2024/12/01

    Амгалан баатрын зөв2

    Хариулах
    • 59.153.115.73
      2024/12/02

      Амгаланбузрын буруу буруу

  • 202.126.89.196
    2024/12/01

    Амгаланбаатар хэлсэн үг, өгүүлбэр болгондоо утгагүй үг сонгож, уялдаа логикгүй ярьж байгаа. Нутаг ус нь уучлал гуй гэж хэлж чадахгүй учраас, эзэн савдаг нь хариугаа авах бизээ. Мөнгөнд оосорлогдчихсон хүн л ингэж бачимдаж, боож үхэх нь холгүй болдог бололтой.

    Хариулах
    • 203.91.118.94
      2024/12/04

      Тиймээ

  • 103.212.118.24
    2024/12/01

    Шуналдаа автаж дээ

    Хариулах
  • 66.181.161.166
    2024/12/01

    Зовлон зүдгүүрийг минь яагаад ойлгохгүй байгаан хөөрхий энэ боомтыг нээнэ асуудалгүй гээд баахан мөнгө авчихаж тэгээд л энэ хулгайч байж ядаад байна.Эх орон даяараа энэ гөлгөр хулгайчийн төлөвлөгөөг нураая хоржийлоо

    Хариулах
  • 66.181.178.252
    2024/12/01

    Энэ шунаг улс төрчид мөнгө олхын тулд эцэг эхийгээ ч хорооход бэлэн!!!

    Хариулах
    • 139.5.217.79
      2024/12/01

      Үнэн шүү ! Тийм болж яасан ч болохгүй !!! Ямар их шунал вэ? Нутаг усаа хамгаалах ёстой!

  • 122.201.31.232
    2024/12/01

    Дархан цаазтай газар шүү дэ! Монгол улс дархалсан газар! хэрэв зөрчвөл цаазлана гэсэн утга агуулж байгааг мэддэг юмуу!

    Хариулах
  • 103.168.34.72
    2024/12/01

    Байгаль хамгаалагчид эрдэмтэд байгаа болхоор л эх орны дархан цаазат газрууд бүрэн байгаа юм амьтдыг нь алаад газрыг нь ухаад яаж баяжих вэ л гэж УИХ-д сонгоод өг гэж гуйсын байна л даа Хуулийн дагуу хариуцлага тооцохох хэрэгтэй

    Хариулах
  • 202.9.46.77
    2024/11/30

    Нарансэвстэйн боомтыг л нээхгүй бол монгол хөгжлийн боломжоо алдаж турж үхлээ юу.

    Хариулах
  • 176.66.87.78
    2024/11/30

    Үнэн ш дээ

    Хариулах
  • 66.181.191.237
    2024/11/30

    Үнэнл хэлсэн байна штээ. Энэ нэг хэдэн уучлал гуйлгах гэсэн юмнуудыг

    Хариулах
  • 202.9.40.87
    2024/11/30

    Шудргал үнэн л хэлсэн байна богд уул дархан цаазтай гээд заримдаа хөөгөөд байдагшдээ гэтэл бүтүү том хашааа шавар хаус нэртэй авилгач хулгаачуудын мэдэлд гишүүн үнэн г хэлж төслиин хулгаачууд

    Хариулах
  • 66.181.176.190
    2024/11/30

    Нарансэвстэйн боомтыг яав ч нээж болохгүй. Монголд төдийгүй дэлхийд ганц мазаалай, хавтгай үлдэх ёстой!!!

    Хариулах
  • 59.153.114.154
    2024/11/30

    Ганьсу гаас мөнгө авсаныг нь давхар батлаарай

    Хариулах
    • 202.9.46.189
      2024/11/30

      ок

  • 103.212.162.24
    2024/11/30

    Мөнгө харж гөлийсөн, чичирсэн дайрсан иймэрхүү хүн-хогуудыг хумхын тоос болговол зохино

    Хариулах
    • 66.181.191.153
      Өчигдөр

      ok