ХААН Банкны аппликэйшнээр Alipay хэтэвч рүү шилжүүлэг хийх боломжтой боллоо

Х.Есү
2024/11/29

ХААН Банк “Ant International” группийн харьяа олон улсын цахим төлбөр, дижитал технологийн шийдэл нэвтрүүлэгч Alipay-тэй хамтын ажиллагаагаа дараагийн шатанд гаргаж, Khan Bank аппликэйшнээр Alipay хэтэвч рүү гадаад гуйвуулга хийх боломжийг бүрдүүлсэн цоо шинэ үйлчилгээ нэвтрүүллээ.

Ингэснээр ХААН Банкны харилцагч нь БНХАУ-ын албан ёсны бичиг баримт буюу иргэний бүртгэлээр баталгаажсан Alipay-ийн хэрэглэгчид рүү 50,000-19,999,900 хүртэлх төгрөгийн гүйлгээг Khan Bank аппликэйшнээр дамжуулан шуурхай шилжүүлэх боломжтой боллоо. Гүйлгээний шимтгэлийн хувьд энэ төрлийн бусад үйлчилгээнээс харьцангуй бага буюу шилжүүлэх үнийн дүнгээс хамааран 20,000-80,000 төгрөг байна. 

Харилцагч та тус үйлчилгээг ашиглахын тулд та дараах энгийн шаардлагуудыг хангасан байхад болох юм. Үүнд:

  • ХААН Банкны данстай, Khan Bank аппликэйшнтэй байх,

  • Хүлээн авагч нь БНХАУ-ын албан ёсны бичиг баримт буюу иргэний бүртгэл нь баталгаажсан  Alipay-ийн хэрэглэгч төдийгүй хувийн мэдээллээ баталгаажуулсан байх,

  • Шилжүүлэг хийх ХААН Банкны харилцагчийн харилцах дансанд шилжүүлгийн мөнгөн дүн болон хураамжийн дүн хүрэлцэхүйц үлдэгдэлтэй байх.

Үйлчилгээний давуу талууд: 

  • Хурдан шуурхай, найдвартай

  • Банкны салбарт очих шаардлагагүй

  • Гүйлгээ хүлээн авагчийн QR кодыг уншуулах эсвэл Alipay ID-г талбарт бөглөхөд  хүлээн авагчийн мэдээлэл нь  давхар шалгагдах тул данс андуурч гүйлгээ хийх болон цахим залиланд өртөхөөс сэргийлнэ. 

ХААН Банк нь “Ant International” группийн харьяа Alipay-ийн ухаалаг технологийн шийдлийн тусламжтай БНХАУ-ын иргэд рүү хил дамнасан гадаад гуйвуулгыг гар утсаараа хурдан шуурхай  хийх боломжийг харилцагчдадаа олгож буйдаа таатай байна. 

                                                                Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна