Б.Уянга​: Бид олон улсын тоглогч мөн гээд дэлхийн тавцанд байнга өөрсдийгөө сануулж байх учиртай

Х.Есү
2024/11/29

УИХ-ын гишүүн Б.Уянга төсвийн талаар байр сууриа илэрхийлжээ. 

Б.Уянга: 2025 оны улсын төсвийн хэлэлцүүлэг дуусаад уг хэлэлцүүлгийг ахин эхлүүлэхэд хүрсэн 1 бүтэн сар өнгөрчээ.

2025 оны хувьд “Улсын төсөв”-ийн бүх боломжийг Мега гэх тодотгол бүхий төслүүдэд ногдуулах, өмнөх жилүүдэд өсгөсөн цалингийн хэмжээтэй уялдан нэмэгдсэн урсгал зардлын тухай гээд нэлээдгүй тайлбаруудын хэлэлцүүлгийн дүнд төсөв батлагдав. Гэвч Геополитикийн нөхцөл байдалтай уялдуулан танах шийдвэр гарсан тул ахин хэлэлцэхээр болсон. Танаж болох зардал бүр дээр саналаа тусган ажиллана аа.

“Цөмийн энергийн тухай хууль ”-ийн нэмэлт өөрчлөлт батлагдав. Миний бие тус хуулийн төсөл эцэслэн боловсруулж, батлуулах ажлын хэсэгт орж ажиллаа. Ураны хүдрийн баяжмал экспортлоход оногдуулах татварын хэмжээ (АМНАТ), Цацрагийн хяналт, Хөрөнгө оруулалтын гэрээний ерөнхий шаардлага гэх мэт асуудлуудыг хуулинд тусгав.

Австралийн Сидней хотод “Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулагчид”-ын олон улсын хуралд оролцов. Монгол Улс ашигт малтмалын хэтийн төлөв сайтай, бид олон улсын тоглогч мөн гээд дэлхийн тавцанд байнга өөрсдийгөө сануулж байх учиртай. Миний бие Австралийн Гадаад яамнаас олон улсын Залуу парламентчдад зориулан зохион байгуулдаг “Special Visits Program”-ийн хүрээнд Монгол улсыг төлөөлж оролцлоо. Эдийн засаг нь уул уурхайгаас хамаарал их Австрали улсын хууль тогтоох болон засаглалын түвшний бүтцийг судлаж танилцав.

 УИХ дээрх “Ундны ус , ариун цэврийн байгууламжаар хангагдах ажлын хэсэг”-ийн хүрээнд бүх оролцогч талын мэдээлэл солилцох уулзаалтыг 11 сарын 11, 12ны өдрүүдэд зохион байгуулав. Бид одоо байгаагаасаа байнга ахиж, улам сайхан л амьдрах ёстой. Хамтаар хийх ажил их байна даа.

Энэ сард “Эмэгтэй Парламентчдын 3-р чуулган” болж өнгөрсөн. Эмэгтэй парламентчидын  үүрэг улс орны хөгжилд маш чухал юм.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад “Байгаль орчны засаглал” нэртэй хөтөлбөр хэрэгжээд энэ жил дуусч байгаа. Хаалтын хуралд улсаа төлөөлөн оролцов. Уул уурхайн төслийн хэрэгжилт, байгаль орчинтой зохицох зохилдлогоо, холбогдох туршлагаа уул уурхайгаас ихээхэн хамааралтай оршдог 10 улсын төлөөлөгчид цуглаж, ярилцав. Ер нь нийтлэг асуудал нь Бичил уурхайтай холбоотой байлаа.

 Говийн бүсэд манай улсын хамгийн том уул уурхайн төслүүд хэрэгждэг. Хариуцлагатай байх зарчмыг бүрэн дүүрэн нутагшуулахаар Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци их ч ажил хийж байна. Холбогдох хуралд панелистаар оролцов. “Уул уурхайг уламжлалт мал аж ахуйтай зохистой хослуулах зорилтот хөтөлбөр”-ийг эхлүүлэх хэрэгтэй байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 172.58.167.190
    2024/11/30

    Mongolia gej bichdeg biluu Mongolie gedeg biluu ??? Olon ulsiin nershileer ni bichiileh heregtei shd. Tecnikiin aldaag zasah heregtei

    Хариулах