Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд 10 тэрбум төгрөг төсөвлөжээ. 10 тэрбум төгрөгийг зарцуулах тухай Соёлын сайд Ч.Номингийн баталсан тушаалд тусгасан томоохон дүнтэй ажлуудаас дурьдвал /төгрөгөөр/ :
- Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд 400 сая
- 21 аймгийн брэнджүүлэх ажил- 1 тэрбум
- Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль захиалан хийлгэх 1 тэрбум
- Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан дуу бүтээх- 100 сая
- Ардын хувьсгал 100 жил телевизийн контентийн уралдаан зарлаж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулах- 300 сая
- Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт цэргийн жагсаал зохион байгуулахад- 500 сая
- Ардын хувьсгалын түүхэнд холбогдох хөшөө, дурсгалуудыг сэргээх- 250 сая
- Тайзны бүрэн хэмжээний уран бүтээл хийх /УДЭТ-ын "Хаадын хаан" жүжиг/ - 200 сая
- Бүх ард түмний урлагийн их наадам- 500 сая
- Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ- 100 сая төгрөг
- Бусад арга хэмжээ- 1.2 тэрбум гэх мэтээр 10 тэрбум төгрөгийн задаргааг гаргасан сайд Ч.Номингийн тушаал 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр гарчээ.
150.129.142.80
Ядаргаатайн бэ! Баяр хийлгэхгүй бна хүүхдүүдээ баярлуулмаар бна гэж ярих, баяр хийх гэхээр хийлээ хайран мөнгө нтр улс төр гээд ярих. Ядаж бхад яасан ч шоучин юм.
Хариулах202.55.191.194
100 жилээр боссон хүүхдийн эмнэлэг гэвэл сайхан биздээ
Хариулах202.55.191.194
Эх оронч гээд байгаа нэр дэвшигчид
Хариулах202.55.191.194
Нэш удаа наадам хийхгүйгээр Хүүхдийн эмнэлэг баримаар юм.
Хариулах66.181.184.152
Өр төлбөртэй, ядарсан эдийн засагтай үед арай л мөнгө биш үү? Манай жүжигчид, уран бүтээлчид иргэний зориг гаргаад үнэгүй дуулж, тогловол яаж байна.
Хариулах87.79.199.49
Uhsen atsnii 100 Jil ger horoolol modon jorlon hun amiin ehen huvin yaduu baij naad mungu uu ger horoolod dulanii shugam tataj uguu
Хариулах139.5.219.41
дуунд 100 сая, арай2
Хариулах