Н.Түвшинбаяр: Үргэлжлүүлэн ажиллах эрхийг надад олговол талархах болно

С.Гандэлгэр
Өчигдөр 13 цаг 36 минут

Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлөөс Н.Түвшинбаярыг олимпын хорооны ерөнхийлөгчөөс түр түдгэлзүүлсэн. Харин ОУОХ-оос Монголд өрнөж буй нөхцөл байдалд дотоод асуудлаа нэн даруй шийдвэрлэхгүй бол Монголын баг, тамирчдыг ирэх сард болох Токиогийн олимпод оролцох эрхийг түтгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдээд буй. Үүнтэй холбогдуулан Н.Түвшинбаяр ОУОХ-ны дарга Жером Пойвид хандан албан захидал илгээсэн байна. Түүний илгээсэн албан захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

"ОУОХ-ны дарга Жером Пойви танаа,

Юун түрүүнд надтай холбоотой болсон үйл явдлын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Олон улсын олимпийн хорооны эрхэм гишүүдийн хүлцэнгүй байдалд талархал илэрхийлье.

Энэхүү гунигт үйл явдлын үр дүнд миний албан үүрэг, хариуцлагын гүйцэтгэл тасалдаж байгаад гүнээ харамсаж буйгаа мэдэгдмээр байна. Энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл би өөрийн үүргээ үргэлжлүүлэн хариуцлагатайгаар гүйцэтгэж, 2020 оны Токиогийн олимпод амжилт гаргах тал дээр анхаарлаа хандуулах болно гэдгээ би та бүхэнд мэдэгдэж байна.

ОУОХ-нд үргэлжлэн ажиллах эрхийг надад олговол миний бие гүнээ талархах болно. Та бүхнээс эерэг хариулт ирэхийг бид тэсэн ядан хүлээж байна.

Хүндэтгэсэн Найдангийн Түвшинбаяр" гэжээ.



Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.38
    2021/06/07

    Olimpiin avarga hund ene hereg dahij aldahaargui surgamj bolson bailguidee yum bolgond turgen zan gargadaggui bailguidee mongol uldinha neriig undurt urguj yavasai gej husie

    Хариулах
  • 192.82.69.210
    10 цагийн өмнө

    Ямар ичмээр тэнэг ухамсаргүй юм хийдэг хүн бэ...ийм захиа илгээж гуйж гувшихдаа яадаг бна. Эх орныхөө нэр хүндийг уландаа гишгэсэн албан тушаал зөөлөн сандлаасаа салж чадахгүй бүр үхэхнээ.Хүний эрүүл мэнд амь нас юү ч биш юм бн энэ хүний хувьд. Монголыг элэг доог болгож гүйцлээ.

    Хариулах
  • 202.55.188.35
    11 цагийн өмнө

    Mahan tolgoi

    Хариулах
  • 66.181.161.53
    12 цагийн өмнө

    Ёс зүй хаана байна вэ? Тамирчин аварга хүний зангара гаргаж хариуцлагаа хүлээгээч ээ

    Хариулах
  • 202.9.46.51
    16 цагийн өмнө

    Баяртай спорт,сайн байна уу 461 болсоноо ойлгоогүй олгой толгойтуу

    Хариулах
  • 96.51.170.216
    Өчигдөр

    Энэ бүр больчихсон хүн байна.Хийсэн хэргээ огт хүлээж авахгүй байгаа юм байна.Уул нь би жаахан өмөөрмөөр санагдаад байсан чинь илжиг байсан юм байна.Урам хугарлаа.

    Хариулах
  • 139.5.216.159
    Өчигдөр

    Ном ч үгүй, номхон ч үгүй

    Хариулах
  • 66.181.161.104
    Өчигдөр

    Энэ бүр арай л дэндүү сэтгэлгүй хүн юм. Булчин ажиллах, толгойгоо ажиллуулах хоёр ялгаатай л даа, аргагүй байх

    Хариулах
  • 66.181.177.30
    Өчигдөр

    Энэ ерөөсөө өрөвддөг, айдаг ,ичдэг ,гэмшдэг булчирхайгүй юм байнаа.

    Хариулах
  • 103.57.95.45
    Өчигдөр

    Одоо болноо

    Хариулах
  • 64.119.20.182
    Өчигдөр

    Боловсрол хамгаас чухал

    Хариулах
  • 202.126.89.111
    Өчигдөр

    Peehhh ene hun chin odoo yamar ih EGO vee... alban tushaalgui bol bur uhchih geed bdiin bhdaa ichig ichig

    Хариулах
  • 202.126.90.75
    Өчигдөр

    Yahaaraa chi naiziigaa nevshirtel zodoj tanhairchihaad alban tyshaaltaigaa vldene gej.yaj helj chadaj bnaa.chi gemt hwregten shvv.

    Хариулах
  • 64.119.24.146
    Өчигдөр

    Уучлал нтр соёл байхгүй. Тамга, эрх мэдлийн төлөө ямар их улайрна вэ? Шагналын тэр олон ₮- болон хандив мэтийг хасах л хэрэгтэй. Ёс зүйгүй ийм хүн мэдрэмж нтр байдаггүй юм.

    Хариулах
  • 103.26.194.232
    Өчигдөр

    Yamar sonin hun be. Mini bodohod gereese tsuhuih ch erhgui bolchihson bmaar yum. Tegehed ingeed bdag. Gaihaad narahgui yum.

    Хариулах
  • 202.55.188.46
    Өчигдөр

    Ард түмнээсээ болон найзаасаа уучилал гуйсан дээр байхаа

    Хариулах
  • 192.82.67.204
    Өчигдөр

    Өөрөөс нь болоод нэг хүн үхэл амьдралын ирмэгт хүрээд зогсохгүй монголын тамирчид цагаан тугийн дор олимпод орохдоо тулаад байхад дарга байх гээд улайраад байдаг тэнэг юмдаа чи. Мууг дагавал могойн хорлол гэдэг шиг Баттулгыг дагаад балайрч гүйцсэн амьтан байна.

    Хариулах
  • 37.172.79.123
    Өчигдөр

    Тэнэг мунхаг нөхөр юм даа.Цаана нь нэг хүн өөрөөс нь болоод эрүүл мэнд нь маш муу бхад албан тушаал ярьж бдаг.

    Хариулах