Шатсан машины жолооч Б.Энхтүвшин: 26 тонн ачааны төлбөрөөс гадна зам шатаасны 11 сая төгрөгийг ойрын үед төл гэсэн


Өнгөрсөн сарын 31-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин дээрх ачаа шатсан харамсалтай хэрэг гарсан. 

Тухайн үед юу болсон талаар “МАN” маркын ачааны машины жолооч Б.Энхтүвшин "Дорноговь аймгийн Сайншанд сумын нутгаар дайран явж байгаад баруун талын толиндоо хартал ачаанаас гал гарч байхыг анзаарч зогсон, машинд байсан галын хороор унтраах арга хэмжээ авсан боловч хүчтэй салхи салхилж байсны улмаас гал яах ийхийн зуургүй хүчээ авч, ганцаараа унтрааж дийлэлгүй гал команд дуудсан. Гал команд ирж шөнө дунд хүртэл унтраахаар ноцолдож, галыг арайхийн унтрааж дуусахад ачиж явсан 26 тн карго ачаа маань чиргүүлтэйгээ бүхэлдээ шатаж дууссан тухай цахим хуудаснаа мэдээлсэн. 

Мөн жолооч Б.Энхтүвшин "Би гуравдугаар сард хүнээс мөнгө зээлж, машинаа худалдан аваад байсан. Дөнгөж машины зээлээ төлж эхэлж байхад гал гарч, маш их хэмжээний өрөнд орлоо.  Ийм учраас Монголын ард түмнийгээ надад туслах болов уу гэж горьдож, хандивын аян эхлүүлээд байгаа. Надад жолоочийн хариуцлагын даатгалаас өөр даатгал байхгүй. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л болоод байна даа.  БНХАУ-аас ачаад, компаниас нь хүлээж аваад гарсан болохоор хэдэн хүний бараа бүтээгдэхүүн байсан гэдэг нь тодорхойгүй. Одоогийн байдлаар зам шатаасны 11 сая төгрөгийн нэхэмжил гараад байна. Орон нутгаас нь ирж шатсан замыг хэмжиж үзээд, ойрын хугацаанд төлөх үүрэг өгсөн" гэдгээ хэвлэлд ярьжээ

Хандивын данс: Хаан банк 5024379313 

Голомт банк: 2815102280 

Хас банк: 5000931341 

Утас:86878388 Хүндэтгэсэн: Батчулуун овогтой Энхтүвшин" гэжээ



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.110
    2021/06/06

    Хөдөө хуурайшлалтай үед тамхины ишээ байнга цонхоор хаядаг муу зуршил нь нөлөөлж дээ!ачаа дээр унаагүй өвсөн дээр унаад ассан бол ямарч хариуцлаг хүлээхгүй алга болох байсан байх.гэхдээ л хариуцлаггүйгээс болж олон саяын өрөнд орохоор ямар олиг байхавдээ.хэцүү л байгаа байх.

    Хариулах
  • 192.82.78.144
    2021/06/06

    Tamih naas bolson shvv jolooch hvnii ym achij ywa gedgee bodoh heregtei tamih tsonhoor shidej iim asuudal garsan bi tamih tsonhoor shidej ariin tsonhoor orj mashii na shataah shahsan hariutslagtai baih heregtei

    Хариулах
  • 192.82.73.215
    2021/06/05

    Azgui tahia ymaa

    Хариулах
  • 202.9.46.86
    2021/06/05

    Даатгалыг л зөв нэвтрүүлэх, хүмүүст маш сайн ойлгуулах хэрэгтэй бгаа юм даа

    Хариулах
  • 66.181.180.169
    2021/06/05

    ТАМХИ татдаг жолооч байгаа биз дээ кабиндаа тамхи татаад цонхоороо үнсээ хаяж явж байсан байгаа даа цогтой үнс ачааны аль нэг хэсэгт очоод гал гарна хөдөө явж байгаа машинд тэгээд ачаанд гал гарах өөр үндэс байхгүй шүү дээ,

    Хариулах
    • 202.126.88.154
      2021/06/06

      Тамхинаас болсон ч болно. Гэхдээ бусадын ачаанд басянз бүрийн юм бий. нэг 1 том авдар Шүдэнз асдаг. Ямар бараа тээвэрлэж яваа галын аюултай, химийн аюултай ачааг хувь хүмүүс бага хэмжээтэйг ачуулдаг. Хил гаалийн асуудал бас давхар яригдах л хэрэгтэй. Ер нь ачаа хариуцаж яваа хүн маш их анхааралтай явах нь чухал. Хагарах эрсдэлтэй бичигтэй ачааг шидэж байх жишээтэй. Хаана хаанаа хариуцлага байхгүй шүү

  • 192.82.71.109
    2021/06/05

    Ene odoo heneer tulyyleh gj bgaa ork be

    Хариулах
  • 203.91.115.52
    2021/06/05

    бүрэн бүтэн тээврийн хэрэгсэлээ хариуцаж явах ёстой ш дээ

    Хариулах
  • 192.82.78.7
    2021/06/05

    Төлөх ёстой. Хариуцаад л мөнгө төгрөгий нь аваад л ачаагаа ачсан бол бүх юмыг өөрөө л хариуцна.

    Хариулах
    • 66.181.188.13
      2021/06/06

      Яаж төлөх нь хувь хүний асуудал. Тамхи татаж яваад цонхоороо ишээ шидсэн биз. Санаатай санаагүй нь хамаагүй. Энэ хүний хариуцлагын асуудал.

    • 203.91.115.49
      2021/06/05

      Яаж төлхий?

    • 64.119.19.210
      2021/06/05

      Ёстой 2 гээд л байхийм. Зайлуул энэ жолооч санаатай гал тавиагүй нь мэдээж шүү дээ. Жолооч өөрөө бас шатаад амиа алдсан бол хариуцах ч аргагүй л бно. Гал ,усны аюул хэзээ, хаана гарахыг хэлж мэдэхгүй шүү дээ. Өөрийгөө оронд нь тавиад үзээч