Шадар сайд С. Амарсайхан саналаа өглөө


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн Налайх дүүргийн 3 дугаар хороо 1 дүгээр хэсэгт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан гэр бүлийн хамт ирж саналаа өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Сонголт бүрийн цаана иргэн болгоны эрх ашиг, айл өрх бүрийн ажил амьдралтай холбоотой амин чухал асуудлууд оршиж байдаг учраас ирэх 6 жилд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хэнийг сонгож ажиллуулах вэ гэдэг чухал хариуцлагатай цагийн өмнө монголчууд бид ирээд байна.

Цар тахлын онцгой үед халдвар хамгааллын дэглэмээ чанд сахьж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэд, сонгогчиддоо уриалж байна" хэмээлээ. Налайх дүүргийн хэмжээнд 13.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 25 хувьтай байв.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 95.145.47.5
    2021/09/04

    estop zabaan valour 2nobsh

    Хариулах
  • 192.82.90.176
    2021/06/10

    харин ч шударга талдаа хийж бүтээе гэсэн сэтгэлтэй хүн гэж итгэж явдаг юм

    Хариулах
  • 37.168.234.85
    2021/06/09

    Өг өө л биз хэн хамаатай юм.Хэт битгий дөвийлгөөч энэ дарганцаруудыг .

    Хариулах