Хамгийн ИРЦ БАГАТАЙ Ерөнхийлөгчийн сонгууль болов


Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль боллоо. Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн үндсэн сонгогчдын тоо 2,041,985 байсан бол ирц бүртгэлд бүртгэгдсэн сонгогчдын тоо1,210,624 байжээ. Нийт сонгогчдын 59,35 хувь сонгуульдаа идэвхитэй оролцжээ. Ингэснээр хамгийн цөөн тооны сонгогчид оролцсон сонгууль болон тэмдэглэгдэж байна. Анхны Ерөнхийлөгчөө сонгох сонгуульд монголчууд хамгийн идэвхитэй оролцсон бөгөөд нийт сонгогчдын 92,73 хувь нь оролцсон юм.  Ерөнхийлөгчийн сонгууль дараах ирцтэйгээр болж байв. 

  • 1993 оны сонгуульд 92,73 хувь
  • 1997 оны сонгуульд 85,06 хувь
  • 2001 оны сонгуульд 82,94 хувь
  • 2005 оны сонгуульд 75 хувь
  • 2009 оны сонгуульд 73,59 хувь
  • 2013 оны сонгуульд 66,5 хувь
  • 2017 оны сонгуульд 68,27 хувь /хоёр дахь санал хураалтын ирц 60,67 хувь/
  • 2021 оны сонгуульд 59,33 хувь

"Түр хасав" тэмдэглэгээтэй сонгогч 109,344 байсан бол 20-24 насны залуус хамгийн идэвхигүй байлаа. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.158
    2021/06/11

    Harin ch tsar tahliin ved irged bolomjooroo sain ugsiin bish vv.

    Хариулах